Улаанбаатарт зөөлөн салхитай, -8-10 хэм хүйтэн байна
2 цагийн өмнө

Улаанбаатар хот орчмоор, их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -26-28 хэм, бусад хэсгээр -19-21 хэм, өдөртөө -6-8 хэм хүйтэн байх бол Багануур орчмоор: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө -26-28 хэм, өдөртөө -8-10 хэм хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -26-28 хэм, өдөртөө -7-9хэм хүйтэн байна.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
хоёрдугаар сарын 3-ныг хүртэл нийт нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -33-38 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -26-31 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл орчмоор -10…-15 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд болон хойд хэсгээр -15-20 хэм, бусад нутгаар -19-24 хэм хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -20-25 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр -12-17 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл орчмоор +3-2 хэм, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд болон хойд хэсгээр -2-7 хэм, бусад нутгаар -6-11 хэм хүйтэн байна.






