Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 375 цэгээр жижиглэнгээр худалдаалж эхлээд буй.

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр өнөөдрөөс/2026.02.02/ эхлэн нөөцийн махны өргөтгөсөн худалдааг дараах таван байршилд зохион байгуулахаар болжээ. Ингэснээр иргэд хонины нэг килограмм махыг 13 мянган төгрөгөөр тооцож гулуузаар нь авах боломжтой аж.

  1. Их наяд плаза гадна талбай
  2. Тусгаар тогтнолын талбай
  3. Жуковын талбай
  4. Драгон төв
  5. Байгаль эх цогцолбор гэсэн таван байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах юм байна.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

Энэ жилийн хувьд есөн аж ахуйн нэгж 5,016 тонн махыг нийслэлийн иргэдийн хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэжээ.