Их жанжин Д.Сүхбаатарын гэрийн бууринд цэцэг өргөх ёслол болно
2 цагийн өмнө

Монгол Улсын баатар, Их жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Тэрээр Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх хувьсгалт тэмцлийг удирдан ялалтад хүргэж, эх орныхоо түүхэнд дурсагдсан бахархалт хүн билээ.
Энэхүү түүхэн, хүндэт өдрийг тохиолдуулан их жанжны төрсөн гэрийн бууринд “Цэцэг өргөх ёслол” болно.
Мөн түүний түүхэн гавьяа, эх оронч үзэл санааг мөнхлөх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, “Цэрэг–эх оронч” хүмүүжлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Дотоодын цэргийн штабаас “Их жанжин Д.Сүхбаатарын мөрөөр…” арга хэмжээг зохион байгуулна. Уг арга хэмжээ нь их жанжин Д.Сүхбаатарын амьдрал, үйл хэрэг, эх оронч үзэл, тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн түүхэн ач холбогдлыг олон нийтэд таниулж залуу үеийн эх оронч ухамсар, үнэт зүйлсийг төлөвшүүлэх ач холбогдолтой аж.
Арга хэмжээний хүрээнд Дотоодын цэргийн байгууллагын удирдах бүрэлдэхүүн, офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдыг хамарсан түүх, эх оронч үзэлд суурилсан сургалт, уулзалт, соён гэгээрүүлэх танин мэдэхүйн арга хэмжээ, цэрэг–иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэх олон талт цогц арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Мөн хугацаат цэргийн алба хаагчдын дунд гурван төрлийн уралдаан тэмцээн зохион байгуулж, урлагийн тоглолт үзүүлэн, хамт олноо манлайлан алба хааж буй цэргүүдийг шагнаж, урамшуулах юм.







Зочин · 1 цагийн өмнө
DYRTAI SEXSYGR JARGALTSI80955877
Зочин · 1 цагийн өмнө
DYYDLGR80955877VABALDI XUCHINDEX AXN ANUSN NUX XELEERE XANTLA DOLOOJ BOOB XXN