Ерөнхий сайдаа амаараа бус үйлдлээрээ ажлаа харуулах хэрэгтэй болов уу
2019/08/21
Сүүлийн үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нараа загнаж, аман байдлаар үүрэг өгдөг болсон бололтой. Тухайлбал, Ч.Улаан сайдыг "махны үнийг нэмэгдүүлвэл өөрөө хар толгойгоороо хариуцаарай" загнаж байгаа нь олон иргэдээс алга ташилт авч байгаа хэдий ч нөгөө талд ажил хэргийг үндсэн хуулийн дагуу явуулахгүй байна хэмээн хуульчид үзэх болжээ.
Тодруулбал, Ерөнхий сайд төрийн хуулийг биелүүлэх ажлыг өөрөө хариуцдаг. Их хурлын өмнө ерөнхий сайд өөрөө хариуцлага хүлээнэ. ЗГ төрийн хуулийг биелүүлэх ажлыг улс орон даяар зохион байгуулдаг үндсэн хуулийн зохицуулалттай аж. Төрийн ажлыг үндсэн хуулийн зарчмаар биш амаар явуулж байна гэх шүүмжлэлийг хүртээд байна. Өөрөөр хэлбэл, өөрөө хариуцах ажлаа бусад сайд нартаа нялцааж, уснаас хуурай гарах нь.
Тэрбээр, Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах өргөтгөсөн хуралдаан хийж байгаад талархаж байна. Монголын мах, гурил, хүнсний ногооны үнэ ханшид онцгой анхаарах хэрэгтэй. Энэ хавар мах 14000 төгрөг хүрч, иргэд маш их бухимдсан. Махны экспортыг нэмэгдүүлэх нь сайн ч дотоодын хэрэгцээг сайн хангах хэрэгтэй Ард түмэн нь 14 мянган төгрөгөөр нэг килограмм мах авч байхад махны экспорт хийгээд явах вэ. Мах яагаад үнэд орж байгаа вэ гэвэл экспорттой шууд холбоотой. Үүн дээр төрийн зохицуулалт хийх ёстой. Нийлүүлэлт сайтай, нөөц бэлтгэх ёстой. Ч.Улаан сайд үүн дээр онцгой анхаарах хэрэгтэй.
Хур бороо ихтэй, тариа ногооны болц гүйцэхгүй, гэнэт хүйтэрвэл мөстлөг тогтохоор байна. Хүндрэл бэрхшээл үүсч байна. Ч.Халтар сайд Налайхын замын ажил борооны улмаас 29 хоног саатлаа гэж байна. Энэ бүхэн дээр бодох ёстой. Ирэх жил мах, гурилын үнэ тэнгэрт хадвал Ч.Улаан сайд толгойгоороо хариуцна шүү. Дараагаар нь янз бүрийн учир шалтгаан тайлан тавиад байх шаардлагагүй.
Аймаг, орон нутгийн дарга нар ажилдаа эзэн байх хэрэгтэй. Нэгдүгээрт нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албанд сахилга хариуцлагыг тогтоох, унаж байгаа эдийн засгийг сэргээх гэсэн гурван асуудлыг Засгийн газар зорилт тавьсан. Энэ чиглэлд олон ажил хийгдэж байгаа. Шударга ёс гэдэг зүйл нэг өдөр тогтохгүй нь ойлгомжтой.
Байгалийн баялгийг хууль бусаар тэмцэж байгаа хүмүүстэй хатуу тэмцэх хэрэгтэй. Монголын төрд олигархиуд орж ирснээс үйл ажиллагаа нь гацаанд орж байгаа. Хэдэн халтар цаасанд амаа үдүүлж болохгүй. Монголын төр мөнгөний өмнө гудайж, олигархиудын өмнө өвдөг сөхөрч болохгүй.
Дээр нь Төрийн эрх мэдлийг давхар олж авсан хүмүүстэй ярьж байна. Бизнес улс төр хоёрыг салгах хэрэгтэй. Үүнийг манай удирдлагууд анхаарах хэрэгтэй. Тост, тосон бумбын ордыг юу болж олж авав. Лицензүүдийг цуцал гэсэн. Цагдаагийн байгууллага ажиллаад ирсэн. Төрд төмөр нударга байдаг гэдгийг харуулах хэрэгтэй. Сүүлийн 30 жил дутагдаж байсан зүйл бол энэ.
Ам руу нь мөнгө чихээд асуудлаа шийддэг гэж ярьж байгаа хүмүүс бий. Хэдэн халтар төгрөгний өмнө гудайж болохгүй. Гэмт хэрэгтэнтэй хатуу тэмцэх хэрэгтэй. Орхоны хөндийгөө хар, Архангай, Сэлэнгэ аймаг Ерөө, Хүдэрээ хар, Хэнтий Гутайн даваагаа хар. Энэ гол мөрөнг чинь ширгээж дууслаа. Эх орноо хамгаалах цаг болсон. Шаардлагатай гэвэл цэрэг, цагдаагаа хөдөлгөе. Газар нутгаа хамгаалаг.
УИХ, Засгийн газрын бүх шатанд олигархи, хулгайч нар сонгогдох ёсгүй. Хэнийг сонгох ёстой, хэнийг сонгохгүй гэдгийг ард түмэн таньдаг болсон. Эрх барьж байгаа ууган намын даргын хувьд бид улс төрийн намуудад уриалж байгаа.
Дараагийн УИХ-д нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулах дарга нар энд сууж байгаа. Хулгайч нар төрд байх ёсгүй, бизнесээ хийгээд амьдар. Хулгай хийнэ, хүн амины хэрэг хийнэ, концессдэнэ, ЖДҮ-днэ. Би үүний эсрэг хатуу байр суурьтай байсан. Би үүн дээр хатуу байр суурьтай байсан, хэнээс ч айхгүй, нугарахгүй, хэнд ч худалдахгүй. Намайг худалдаж авна гэвэл тэрэн шиг худлаа зүйл байхгүй гэж Улсын онцгой комиссын хуралдаанаар зандраад авсан юм.
Нөгөөтэйгүүр, иргэд Засгийн газар Тост, Тосон бумбад олгогдсон байсан “Сауд Гоби коэл транс” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалснаар 400 гаруй монгол иргэн ажлын байргүй болж байна гэх. Тост, Тосон бумбын нурууг “Сауд Гоби коэл транс” там болгон хувиргасан нь үнэн бол хяналт тавьж ажиллаж чадаагүй Засгийн газар ч давхар хариуцлагаа хүлээх нь зүйд нийцтэй. Ийнхүү олон үйл явдлаас харж байхад Ерөнхий сайдын суудал "ганхаж" эхлэв үү гэлтэй дүр зураг харагдаж байна. Иргэдээсээ өндөр үнэлгээ авах нь нэг хэрэг, хэлсэн үгээ ажил хэрэг болгон, бодит амьдрал дээр буулгана гэдэг өөр нэг хэрэг гэдгийг ерөнхий сайд мэдэж буй биз ээ. Аман загналт нь "зангарагтай" ажил хэрэг болвол мэдээж иргэд хамгийн их оноогоо түүнд өгөх нь ойлгомжтой. Үүнийг л хүлээх үлдэв.
Зочин · 2019/08/24
Eh oronch chudraga Hun l heregtei bn, Ebi lav bish shuu,,,
zochin · 2019/08/22
ажил хэрэгч шудрага хүн шүү дэмжиж байна
Сонгогчид · 2019/08/21
Үндэсний хөгжлийн газраас төрийн түшээ хүртэл алба хашисан, одоо төрийн сайд хийж байгаа Ч.Улааны хөсрий толгой ард түмэнд хэрэггүй, дуртай бол өөрөө сэлэмдэж авсанд явуул
У.Хүрэлсүхэд · 2019/08/21
Ажлаа хийж чаддаггүй, Иргэний нисэхийг түймэрдэгч, мөнгөний донтон ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг ажлаас нь халуулахаар "Иргэний нисэхийн хяналт" НҮ-ТББ-аас Танд олон удаа гомдол гаргасан боловч одоо болтол халахгүй байна. ТА хэлсэн үгэндээ эзэн болж чадахгүй, худлаа чалчсаар байгаа бус уу ???
zochin · 2019/08/21
sanaa sansart saltaa tsasand
Баатар · 2019/08/21
Энэ нөхөр ажил хийдэг хүн биш амаараа том баас алдахаас өөр юу ч алга Улааны өгөр өмхий толгойгоор үхсэнээ хийх юм
Бат · 2019/08/21
Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
gur · 2019/08/21
Songuuliar Saraataigaa hutlultsuud unuu holimog gedeg jagsaaltaar garaad l irne shuudee shn shn.
Махбариад · 2019/08/21
Хүрэлсүх ээ, махны үнэ дийлдэхээ болилоо. Нөгөө алдарт сэлмээ сугалаад Улаан сайдын толгойг Арслан тайжийнх шиг тас цавчаад өгөөч.
дамиа · 2019/08/21
анхнааса хук хурандаад ахдсан албан тушаал бсн ш дээ.эдийн засаг мэдэхгуй залуу хун гэхэд сурч боловсрох тэмуулэл бхгуй попордохоос цаашгуй.20онд ашгуй зайлаад далд орвол таарна
Зочин · 2019/08/21
худлаа сүр данзан царайлсан муу хошного байх чинь билээ