Сайн байцгаана уу.Энэ пост орох ѳдрийн мэнд..Би 18настай.Саяхнаас нэг залуутай үерхэж эхэлсэн юм.Нээх удаагүй л дээ бүх зүйл маш хурдан болоод ѳнгѳрсѳн.Үнэхээр аймар хартай юмаа.

24 гараад 48 амардаг ажил хийдэг.Ажил дээрээ байх хугацаандаа намайг тайван байлгахгүй хардаж ѳгнѳ.Ажлаасаа буугаад ирээд уулзаахаараа хэрүүлж хийж муу муухайгаар их доромжлоно.Хоёр ч удаа гар хүрсэн. Нэг жилийн хугацаанд би найзгүй,нэр хүндгүй,ажлын хамт олон,ангийхан ч байхгүй зүгээр л нэг амьд үхдэл шиг болчихоод байна.Юм бүхэнд би түрүүлж уучлалт гуйж,хоолыг нь аманд хийж ѳгѳхѳѳс наагуур байдаг байсан.2ч удаа гар хүрэхэд нь тѳрсѳн ахдаа хэлж хѳѳж явуулсан.Тэгээд явахдаа зүгээр ч явчихгүй хэлэх хэлэхгүй үгээр доромжлоно,байнга залгаж хэрүүл хийгээстэй эсвэл нэг л их ухаарсан хүн шиг уучлалт гуйна.Нүүр ѳгѳхгүй 7-10хонохоор ѳдѳр болгон байрны шийдэн дээр ирж тоглож моглоод байж байдаг,орцонд хоносон ч байх шиг үнэн ч хонодог юм уу бүү мэд. Намайг хэнтэй уулзуулж гаргадаггүй байсан хэрнээ шѳнийн 12цаг болж байхад ажил дээрээ хурал хийж байдаг тийм л хүн.За тэгээд яриад маш их асуудал бий.(гэхдээ хүүхэн шуухан араар тавилт бол байгаагүй)

Би энэ хугацаанд ѳѳрийгѳѳ зүгээр үгүй хийж чадлаа гэдгээ мэдлээ.За гол асуудал нь одоо үнэхээр салмаар байна.Үнэхээр залхаж бас дотроо маш ихээр гомдож байна.Нойтон хамуу шиг юм аа .,Ахаараа ааваараа зодуулаад хѳѳгѳѳд явуулсан ч иргээл хүрч ирээд уучлалт гуйгаад бна.Би гэрийнхаа ойролцоо нэг дэлгүүр касс хийдэг юм.Лайтай ажил ч хийлгэхгүй.Намайг зодоод хѳх няц болгож бсан бүх баримт нь байгаа цагдаа ѳгѳе гэж бодсон ч ээж аавыг нь бодоод чадахгүй юм.Ууган их сайн маш хүнлэг хүмүүс байдаг.Ах ярьсан юм байналээ.Тэгсэн цагдаа сэргийлэх л битгий болгоорой ѳѳр бусдаар яаж ч зодож хѳѳж явуулаа хамаа алга айлын охиныг зовоодог нтр гээд хоолой нь зангираад яриад байна гэсэн.Хѳѳрхий хѳгшин хүмүүс гээд би ч бас цагдаад ѳгмѳѳргүй байна.Харин ѳѳр ямар аргаар салах уу эсвэл яаахуу засаж масах арга байдаг юмуу би яахаа мэдэдгүйэ салах талаар ярихаар аягүй ѳѳр болчих юм зүгээр л надад нэг хайртай хүн.

Одоо ахыгаа ч дуудахаас санаа зовж байна, ах маань ч бас залхаж байгаа байлгүй дээ.Аав ээжийнхээ санааг ингээл тавгүйтүүлээд баймааргүй байна.Бүх зүйл миний буруу гэдгийг мэдэж байгаа учраас намайг битгий загнаж зэмлээрэй. Тэртээ тэргүй хэцүү байна.Охин дүү шигээ бодоод үнэтэй зѳвѳлгѳѳнүүдээ хайрлаач ах эгч нараа