Т.Бадамжунайн хүргэнийг 461-р ангид саатуулжээ
2019/09/29
УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд, Хотын ерөнхий асан Т.Бадамжунайгийн хүргэн Э.Жаргалсайханыг таван сая ам.долларын хэргээр хорьжээ.
Сангийн яаманд ажиллаж байсан, “Монголдарь инвестмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулан шалгажээ.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Э.Жаргалсайханыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр энэ сарын 24-нд ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгасан. Улмаар түүнийг 48 цаг саатуулж, энэ сарын 26-ны өдөр сулласан" гэх мэдээллийг өглөө.
Зочин · 2019/09/30
Мөнгөтэй хүнийг яач ч чадахгүй ш дээ хуулийнхан зориуд мөнгөтэй хүнийг барьж хорьж хэдэн цаасны хахуул авилга аваад л сулладаг байхгүй юу дээ