Нийслэлийн 380 жилийн ойг угтан Нийслэлийн засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, дүүргүүдийн ЗДТГ хамтран “Их хотын хямдрал-Бизнес фестиваль 2019” арга хэмжээг  энэ амралтын өдөр зохион байгуулах гэж байна. 

Энэ үеэр МҮХАҮТ-ын нээлттэй өдөрлөг болох ба бизнес эрхлэгчдийн нэгдсэн парад, 10-90 хувийн хямдралтай, урамшуулалтай худалдаа, урлаг соёлын арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Нийслэлийн иргэд та бүхнийг “Их хотын супер хямдралтай- Бизнес фестиваль”-д өргөнөөр оролцохыг урьж байна. 2019 оны 10 дугаар сарын 12-ний өдрийн 10- 18 цагт Сүхбаатарын талбайд уулзацгаая.

Уг арга хэмжээнд оролцох аж ахуйн нэгж байгууллагууд, бизнес эрхлэгчид зохион байгуулагчид хандаж оролцох боломжтой юм. 
Хугацаа: 2019 оны 10 дугаар сарын 12-ны Бямба гарагт 10:00-18:00 цагт 
Хаана: Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит төв талбайд