Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байна

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, тэтгэврийн зээлийг тэглэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг өнөөдөр хэлэлцэж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга ахмадын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гаргаснаа он солигдох мөчид мэдэгдсэн.  Энэ дагуу тэтгэврийн зээлийг тэглэх зөвлөмжийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Засгийн газарт хүргүүсэн юм.