Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас даатгуулагчдыг идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд хамруулах магадлан итгэмжлэгдсэн спортын клубын сонгон шалгаруулалтын материалыг өнгөрсөн онд явуулсан билээ. Уг шалгаруулалтад улсын хэмжээнд 13 спорт клуб тэнцсэн байна. Энэхүү шалгаруулалт "Голден жим" клуб ын гурван салбар тэнцсэн юм. Тиймээс өнөөдрөөс эхэлж ЭМД-ын хөнгөлөлттэй эрхээр үйлчлүүлэх эрхэм үйлчлүүлэгчдээ бүртгэж эхэлжээ. 

Энэ талаар "Голден жим" фитнесс клубын захирал Ц.Баянмөнхөөс тодруулга авлаа. 

 

 

Тэрбээр "Голден жим фитнесс клубын хамт  олон 2020 онд маш олон ажлыг хийхээр төлөвлөөд байна. Үүний нэг нь иргэддээ Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үнээр үйлчлэх эрхээ албан ёсоор авснаа өмнө нь дуулгасан билээ. Монгол улсын хэмжээнд нийтдээ 13 фитнесс клуб энэхүү даатгалын хөнгөлөлттэй үнээр үйлчлэх эрхийг сонгон шалгаруулалтаар авч чадсан. Тэгвэл эдгээр клубт манай Голден жим фитнессийн гурван салбар бүгд сонгон шалгаруулалтаар эрхээ авч чадлаа. Хэзээнээс хөнгөлөлттэй үнээр үйлчилж эхлэх вэ гээд сүүлийн үед манайд маш олон хүн хандаж байна.

Тэгэхээр бидэнд ирсэн маш олон асуултад албан ёсоор хариулт өгье. Манай клуб нь байгуулагдаад 10 жил болж байна. Энэхүү 10 жилийнхээ ойн хүрээнд залуучууд, хүүхэд, ахмад настангууддаа гээд нийтдээ 150 мянга гаруй иргэддээ үйлчилгээ үзүүлжээ.

Төрөөс ийм сайхан иргэдийн эрүүл мэндэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад баяртай байна. Мөн өнөөдөр миний төрсөн өдөр тохиож байна. Олон баярт үйл явдал давхцаж байгаа болохоор өнөөдрөөс эхлээд ард иргэддээ Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр үйлчлэх эрхээ нээж, бүртгэлээ эхлүүллээ..

Хуулиндаа улирал тутамдаа буюу 3 сар тутамд фитнесс клубт 24 удаагаас дээш фитнесст явсан байх ёстой. Мөн эрүүл мэндийн даатгал төлсөн байх ёстой гэсэн заалтууд бий. Төрөөс фитнесс клубт ямар ч мөнгө олгохгүй. Зөвхөн хувь хүний данс руу нь л улирал тутамдаа 60 мянган төгрөг орно. Тухайлбал, нэг жилд 240 мянган төгрөг орох хуулийн заалт бий. Үүн дээр манай клуб 60 мянган төгрөгийн хөнгөлөлтийг ард иргэддээ олгож байгаа юм. Ингэхээр үндсэндээ Голден жим клубын тусгаар тогтнолын ордонд байрладаг салбарт хичээллэхэд 245 мянган төгрөг боллоо гэж бодьё. Үүнийх нь 60 мянган төгрөгийг Голден жимээс хөнгөлөлт үзүүлээд дахиж төрөөс 60 мянган төгрөгийн хөнгөлөлт өгөөд  гурван сарын  хугацаанд хичээллэх нийт төлбөрөөсөө 120 мянган төгрөгийн хөнгөлөлт авч байгаа гэсэн үг юм. Өнөөдрөөс эхлээд эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр үйлчлэх эрхийн дагуу "Голден жим" клубын гурван салбарт өргөнөөр хамрагдахыг урьж байна. 

Ингээд төрөөсөө болон голден жим клубээсээ үзүүлж байгаа хөнгөлөлтөө 2020 онд аваад аз жаргалтай, эрүүл амьдрах боломжийг олгож байгааг дуулгахад таатай байна" гэлээ.