ЭМЯ-аас өдөр бүр 11:00 цагт COVID-19-ын нөхцөл байдлын хэвлэлийн бага хурлын үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Ковид-19-ын халдвар авсан хоёр хүн эдгэрч гарч байгаа талаар мэдээллээ.

Тодруулбал, “Өнөөдрөөс Ковид-19 халдвар авсан хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна. Тэдэнд гурван өдрийн турш таван төрлийн шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Цаашид тэднийг сувиллын газарт тусгаарлан хяналтаа үргэлжлүүлэх юм.

У.Хүрэлсүх чиглэл өгсөн. Үүний дагуу ХӨСҮТ-д COVID-19-ыг илрүүлэх нэг лабораторийн шугам нэмэгдэж байна.  Солонгосын ЭСЯ-аас өгсөн 3000 оношлуур, БНХАУ-ын ЭСЯ-аас 5000 оношлуур хандивласан.

Франц иргэний биеийн байдал сайн байгаа. Түүний ажилладаг “Бадрах Энержи” компанийн зүгээс ХӨСҮТ-д 100 000 000 төгрөгийг эмнэлгийн эмч, ажилчдад урамшуулал болгон өгсөн. Үүнийг эмч ажилчдад тарааж өгөхөөр тохирсон.

2020.04.06-нд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

Сэжигтэй тохиолдол, тусгаарлагдсан хүмүүсийн давтан шинжилгээ болон түүврийн аргаар хийсэн  222 хүнд корона вирусийн шинжилгээ хийхэд сөрөг гарсан.