Нөхөр ойрд оройхон гараад яваад байсан нэг хүүхэнтэй болсон байна. Утсыг нь үзэж байтал уулзъя нтр гэсэн мсж бичсэн байна. Тэр хүүхэн рүү нь залгахаар утсаа авахгүй байсан.

Нөхрийнхөө дугаараас мсж бичсэн чинь хариу ирж байна лээ. Нөхрөөсөө асуухад мэдэхгүй би биш гэдэг үгнээс өөр үг хэлэхгүй өөрийгөө ч өмгөөлж хамгаалахгүй юм. Бас залгаж ярьсан байсан. Яавал дээр вэ? Уучлах үнэхэээр зөв шийдвэр мөн болов уу, дараа давтагдахгүй гэх баталгаа байна уу?

Анх үерхэж байхад ийм асуудал гараад уйлж дуулаад уучлал гуйгаад уучлаж байлаа. Заавал унтаж хэвтэж тэрийг нь газар дээр нь бариагүй бол хууралт биш үү? Манай хүнийхээр тийм бололтой... Эмэгтэй хүнийхээ хувьд нэг л муухай мэдрэмж авлаа. Би яагаад юу нь болохгүй байгаад ийм зүйл болов гэж бодоод..... Үнэ цэнэгүй санагдаж байна.