Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 3-р тунтай холбоотой үүрэг өглөө.

– Гуравдугаар тунгийн хамрагдалт 50%-д хүрвэл улбар шар зэрэглэлийг шар болгож бууруулах

– Өвдөөд эдгэрсэн иргэд 3-р тунд хэрхэн хамрагдах талаар мэдээллээ тодорхой өгөх

– 11-р сарын 1-нээс 50%-ийн дүүргэлттэй урлаг соёл спортын арга хэмжээг нээх

– 11-р сарын 1-нээс агаарын хилийг тогтворжуулж нислэг нэмэгдүүлэх чиглэлд ажиллахыг ЗТХ-ийн сайд Л.Халтарт даалгалаа.

– Агаарын хил тогтворжвол гадаадад вакцин хийлгэж амжаагүй Монгол иргэд болон жуулчид Монгол Улсад вакцин хийлгэж болох уриалга гаргахыг БОАЖ-ийн сайд Н.Уртнасанд даалгалаа.