Роп попын ертөнцөд өөрсдийн өнгө аясаар ялгарч, залуусын сонсох дуртай хамтлаг болсон “Мотив” хамтлагийн залуусыг хамгийн хөдөлмөрч гэхэд хилсдэхгүй болов уу?

Хамтлагийн дөрвөн гишүүн СУИС-ийн оюутан байх үедээ нийлж “Мотив” хамтлагийг байгуулсан түүхтэй. Хамтлагийн залуусаас хамгийн  спортлог нь Э.Анхбаяр бөгөөд дунд сургуульд байхаасаа л урлаг спортыг хослуулан хичээллэдэг хөвгүүн байж. Нэг өдөр нь дуулж бүжиглэж, дараа өдөр нь нь спортын зааланд бэлтгэл хийх гэх мэтээр тун чиг чармайлттай хичээллэдэг сурагч байжээ.

                    Тэрбээр хөл бөмбөг, сагс, усан спортоор хичээллэдэг гэнэ.  Одоогоос  дөрвөн жилийн өмнө сонирхогчдын усанд сэлэлтийн улсын аварга болж явсан удаатай. Мөн хамтлагийн залуус бодибилдингээр хичээллэдэг аж. Дашрамд сонирхуулахад, Анхаа спорт машинд тун чиг сонирхолтой бөгөөд уралдах дуртай гэнэ.