Нийтийн дууны ертөнцөөс төрсөн хос болох Э.Чулуунчимэг, Б.Болд нарыг танихгүй сонсогч гэж үгүй биз ээ. Тэд их сургуульд байхдаа үерхэлээ эхлүүлсэн. Залуу насандаа алдаж үзээгүй хүн ховор. Тэд нэгэнтээ салж байсан удаатай. Энэ талаараа Э.Чулуунчимэг “Хэдийгээр хамтын амьдралдаа цэг тавьсандаа харамсч байгаа ч нэгэнт бүх зүйл дууссан” гэж ярилцлага өгч байсан.

Харин удалгүй хайрын дууч хосууд бяцхан охин Аялгуугаа өнчрүүлэхийг хүсээгүй бөгөөд эргэн нийлж уран бүтээлээ хүргэсээр яваа билээ. Б.Болд “B sound” продакшны захирлаар ажиллаж буй. Мөн их ажлынхаа хажуугаар гэр бүлээ жаргалтай байлгаж "Манайх жаргалтай айл" тоглолтоо хүртэл хийгээд амжсан сүйхээтэй эр.