Өмнөд Солонгосын Сөүл хотноо өнгөрсөн сарын 26-наас энэ сарын 13-ны хооронд зохион байгуулагдаж буй “Miss Supertalent Of The World” буюу Дэлхийн авъяаслаг миссүүдийн тэмцээнд эх орноо төлөөлөн “Шилмэл загвар” агентлагийн модель, загвар өмсөгч, мисс А.Сайхантамир оролцож байгаа билээ.

Дэлхийн гоо бүсгүйчүүдийн авъяас билгийг нээн илрүүлж, авъяас билэг, гоо үзэсгэлэнгээр нь дамжуулж дэлхийн энх тайваны төлөө томоохон үйл ажиллагаануудыг явуулах зорилготой тус тэмцээнд 40 гаруй орны авъяаслаг миссүүд оролцож өөрсдийн авъяас билэг, мэдлэг боловсрол, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдөж байгаа аж.

Тэрбээр монгол улсаа төлөөлөн оролцож буй мисс А.Сайхантамирын хувьд “Буриадын мисс” тэмцээний тэргүүн байр, “Манжуурын мисс” тэмцээний гуравдугаар байрт шалгарч үндэсний хувцас болон тусгай шагналыг хүртсэн юм. Мөн БНХАУ-ын Шанхай хотод зохиогдсон “Miss model of the world” тэмцээний авъяаслаг миссээр шалгарч шилдэг 10 оролцогчоор тодорсноос гадна Монголын хувцас загварын тэргүүн наадам “Гоёл 2016” наадмын дэд байрын эзэн болж шилдэг загвар өмсөгчөөр шалгарсан юм. Түүнчлэн тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй миссүүд нь өөр өөрийн гэсэн авъяас билэгтэй оролцогчид байдаг бөгөөд манай орны оролцогчийн хувьд ёочин хөгжмөөр 14 жил хичээллэсэн өндөр ур чадвартай нэгэн юм. Ийнхүү эх орноо төлөөлөн дэлхийн авяъаслаг миссүүдтэй өрсөлдөж буй А.Сайхантамирыг дэмжиж тус www.facebook.com/groups/misssupertalent хаягаар зочлож санал сэтгэгдлээ үлдээгээрэй.

Энэ дашрамд дуулгахад өнгөрсөн жилийн “Supertalent of the world” буюу дэлхийн авъяаслаг миссийн тэмцээнд манай улсаас оролцсон “Андра” модель агентлагийн загвар өмсөгч Э.Азбилэг нь дэд байрын эзэн болсон бахдам амжилтыг гаргасан юм. Түүний хувьд уран нугардаг бөгөөд хөлөөрөө нум сум харвах үзүүлбэр нь шүүгчдээс өндөр үнэлгээ авсан билээ.