Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн нарыг шүүх хурал өчигдөр СҮхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Шүүх хуралдаан түр завсарлаж, өнөөдөр өглөө 09 цаг 30 минутаас үргэлжлэхээр болсон. 

Нийслэлийн Прокурорын газраас:
1.Галсангийн Дэнзэнд: Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар,
2.Яйчилын Батсуурьд: Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар,
3.Гонгоржавын Түмэнхүүд: Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хууийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар,
4.Тогтохбазарын Төгсбаярт: Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар,
5.Доржпүрэвийн Баярмаад: Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч Ё.Цогтзандан, С.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэй 10:00 цагт эхэлсэн.

Шүүх хуралдааны эхэнд шүүгдэгч, өмгөөлөгч, иргэний хариуцагч нараас нийт 3 удаагийн хүсэлт гаргасныг дараах байдлаар шийдвэрлэсэн. Үүнд:
1. Шүүгдэгч Г.Дэнзэнгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням шүүх хуралдаанд гэрч Ж.Батболд, Д.Батболд нарыг оролцуулах хүсэлт гаргасан ба шүүх бүрэлдэхүүн түр завсарлаж, тогтоол гаргасан. Шүүхийн тогтоолоор: гэрчүүд өмнөх удаагийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, гэрчүүд шүүх хуралдаанд ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй бөгөөд өмнө нь мөрдөн байцаалтын шатанд гаргасан гэрчүүдийн мэдүүлгийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх замаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон.
2. Шүүгдэгч Г.Түмэнхүү нь өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийг нэмж авах шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу шүүх хуралдаан түр завсарлаж, шүүх бүрэлдэхүүн тогтоол гаргасан. Ингэхдээ шүүгдэгч Г.Түмэнхүүгийн өмгөөлөгч Л.Жавзмаа шүүх хуралдаанд ирсэн, шүүх хуралдаан өмнө нь шүүгдэгч нарыг өмгөөлүүлэх эрхээр хангах, гэрч, хохирогч, шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах, хэргийн материалтай танилцах боломжоор хангах үүднээс 2 удаа, нийт 35 хоногоор хойшилсон, өмгөөлөгч нэмж авах хангалттай хугацаа байсан бөгөөд шүүх шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр хангалттай хангасан тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон.
3. Иргэний хариуцагч нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргасан ба шүүх хуралдаан түр завсарлаж, тогтоол гаргасан. Шүүхийн тогтоолоор: Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар шүүх нотлох баримт цуглуулах үүрэг хүлээхгүй бөгөөд шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдах тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон.
Ингэснээр шүүх хуралдаан нээлттэй явагдсаар завсарлаад байгаа юм. Шүүх хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар бид эргэн мэдээлэх болно. 

А.Баярмаа