Газрын зөрчил арилгах, нийтийн эзэмшлийн талбайн орц, гарц болон явган хүний зам чөлөөлөх ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар сургуулийн баруун талд явган хүний зам хааж баригдсан автомашины гражуудыг буулгалаа. Ингэснээр явган хүн, авто машин чөлөөтэй зорчих боломжтой болж байгаа юм.