2017 оны 04 сарын 24 өдөр
Зүсээ хувиргасан тахианы махыг хэрэглэсээр байх уу

Зүсээ хувиргасан тахианы махыг хэрэглэсээр байх уу

Бид хүнсний аюулгүй байдал гэж ярьсаар цөөнгүй хэдэн жилийн нүүрийг үзлээ. Монгол улс, мах, гурилаа эс тооцвол ихэнх хүнсээ импортоор авдаг. 1990-ээд оны үед иргэдийн дунд урдаас орж ирсэн хүнсний ногоо төмс, манжин зэрэгт нэлээн ам муутайхан байдаг байв. Тухайлбал “Манжин идвэл хорт хавдартай болно. Хятад төмс их удаан болцтой” гэхчилэн өөр хоорондоо ярилцаж бор хоногийг хямд үнэтэй хятад ногоогоор хоол хийн өнгөрөөдөг байсан цаг саяхан.

 МАН-ынхны "босгох" 60 тэрбумын хэргийн шүүх хурал дахин хойшиллоо

МАН-ынхны "босгох" 60 тэрбумын хэргийн шүүх хурал дахин хойшиллоо

УИХ-ын сонгуулийн үеэр МАН-ын удирдалгууд 60 тэрбум төгрөг босгох тухай ярианы бичлэг дуулиан тарьсан. Тодруулбал 2016 оны зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр МАН-ын удирдлагууд болох М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, түүний туслах А.Ганбаатар нарын төрийн албан тушаалыг үнэлэн 60 тэрбум төгрөг босгох тухай ярилцаж байгаа дуу хоолойны бичлэг цацагдсан билээ.

АН зад үсрэн, цацран тарах уу, С.Эрдэнийг шоронд явахыг хүлээх үү

АН зад үсрэн, цацран тарах уу, С.Эрдэнийг шоронд явахыг хүлээх үү

АН-ын дотоод дахь чимээгүй байдлыг их тулааны өмнөх нам жим байдалтай зүйрлэж болно.

Монголд багш эмч нар л “хүн” юм уу

Монголд багш эмч нар л “хүн” юм уу

Багш, эмч нарын цалингийн зээлийн хүүг бууруулж, шимтгэлийг тэглэх шийдвэр гарчихлаа. Тэр бүү хэл Төрийн банкнаас 48.2 тэрбум төгрөгийн цалингийн зээлийг ойролцоогоор 8.316 багш, эмч, ажилтнуудад олгож, тэдгээр нь жилдээ 1-1.6 тэрбум төгрөгийн хүү, шимтгэлийн зардлаас чөлөөлөгдөх урьдчилсан тооцоо гаргажээ. Энэхүү шийдвэрийг яагаад заавал багш, эмч нарт зориулж гаргах болов хэмээн халаглан басхүү сонирхон суух хүн ч олон байна

Монголын үндэсний бөхийн холбоо Үзэмчин бөхийг хорив уу?

Монголын үндэсний бөхийн холбоо Үзэмчин бөхийг хорив уу?

Монголын үндэсний бөхийн холбооноос (МҮБХ) Монгол улсын оролцох гэж бэлтгэж байсан бөхчүүдэд ойлгомж авцалдаа муутай Мэдэгдэл илгээн, бүү оролц гэж захиргааджээ. Уг бичигт, манайх дүрмэндээ зөвхөн МҮБХ үндэсний бөхийн барилдаан зохион байгуулна гэж заасан тул бусад этгээд зохион байгуулж болохгүй гэжээ. Үндэсний соёлыг ТББ өмчилж болдог юм уу.

Нас барагсдын тэтгэврийг хэн авч байв?

Нас барагсдын тэтгэврийг хэн авч байв?

Шалгалтын үеэр 1.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрч үүний 840 сая төгрөгийн зөрчил нь хууль зөрчин тодорхой хүмүүсийн тэтгэврийг үндэслэлгүйгээр нэмсэнтэй холбоотой бол 200 гаруй сая төгрөгийн зөрчил нь иргэдийн тэтгэврийг байх ёстойгоос багаар тогтоосонтой холбоотой юм байна. Нийт нийгмийн даатгалын 136 байцаагчтай холбоотой зөрчил илрээд байгаа тухайг салбарын сайд нь дуулгаж байсан юм.

Цахилгааны хязгаарлалт хийх өнөөдрийн хуваарь

Цахилгааны хязгаарлалт хийх өнөөдрийн хуваарь

Өнөөдөр буюу 2017 оны дөрөвдүгээр сарын 24-ний Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.