Санал хураалт амжилттай болж өнгөрлөө. Ирц 70 хувьтай гэж хэлж болохоор байна. 15 цагийн турш санал хураалтыг зохион байгуулах хэрэг зөрчлийн мэдээлэл ирсэн ч үүнд ноцтой зүйл байгаагүй. СЕХ дээр шийдэгдээгүй гомдол мэдээлэл байхгүй" гэв.
Сонгуулийн ирц өндөр байгаа талаар Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлсэн. Энэ үеэр нэг иргэний санал өгөх дундаж хугацаа минут хүрэхгүй байгаа гэдгийг албаныхан тодотгож байв.
Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай штабаас өгсөн мэдээллээр орон нутгийн шуурхай штабууд УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөртэй холбогдуулан гол мөрөн гаталж саналаа өгөх иргэдэд 421 алба хаагч, 266 техник хэрэгсэлтэй үйлчилж байгаа аж.
УИХ-ын сонгуулийн санал хураалт улс даяар өнөөдөр 07:00-22:00 цагт зохион байгуулагдаж байна. Энэ өдөр бүх нийтээрээ амрах хуультай.