УИХ-ын ээлжит Сонгуулийн санал хураалт албан ёсоор эхэллээ.

Санал өгөхдөө иргэний үнэмлэх болон бусад холбогдох баримт бичгээ авч очно. Хурууны хээ уншигдахгүй тохиолдолд иргэний үнэмлэхээрээ саналаа өгнө. Бусад холбогдох бичиг баримтын тухайд, гадаад байж байгаад түр хасав гэдэг төлөвт бүртгэгдсэн иргэн гадаад паспортоо авч очиж хилээр орж ирсэн гэдэг баримтаа харуулаад санал өгч болно.

Сонгогч та өөрийн санал өгөх байрныхаа хаяг, байршлыг https://m-election.mn/main/cG9zdDo2NTAx холбоосоор харах боломжтой.

Мөн https://election.burtgel.gov.mn/ цахим холбоосоор иргэний бүртгэлийн дугаараа оруулж харах боломжтой.

Түүнчлэн аль аль тойрогт хэн, хэн дэвшиж буйг мэдэхийг хүсвэл энд дараарай.