Сонгуулийн ирц өндөр байгаа талаар Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлсэн. Энэ үеэр нэг иргэний санал өгөх дундаж хугацаа минут хүрэхгүй байгаа гэдгийг албаныхан тодотгож байв.

Тэгвэл 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн ирц 12:00 цагийн байдлаар 25 хувьтай байжээ. Өнөө жилийн сонгуулийн ирц 12:00 цагийн байдлаар 27 хувьд хүрчээ. Өөрөөр хэлбэл одоогийн ирцийг 2020 оны мөн үеийнхтэй харьцуулахад бага зэрэг нэмэгдсэн болохыг харж болох юм. 

Говь-Алтай аймагт ирц хамгийн өндөр буюу 33 хувьд хүрсэн бол Баян-Өлгий аймгийн ирц 16 хувьтай сүүл мушгиж байна. Иймд ард иргэд та бүхэн Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлж, сонгуульдаа идэвхтэй оролцоорой.