СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улаанбаатарт маргааш үдээс хойш ИХ ЦАС орно
13 минутын өмнө

Маргааш буюу 11-р сарын 13-нд Улаанбаатар хот орчмоор үдээс хойш их цас орохыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Иймд замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж, хоорондын зайгаа барих, халтиргаа гулгаанаас сэрэмжлэх, дулаан хувцаслахыг зөвлөв.
Мөн өнөө шөнө буюу 12-13-нд шилжих шөнө Завханы нутаг, Увсын өмнөд болон зүүн, Хөвсгөлийн өмнөд,
13-ны өдөр Архангай, Булган, Орхон аймгийн нутаг, Хөвсгөл, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн хойд хэсэг, Улаанбаатар хот орчмоор 13-14-нд шилжих шөнө Хэнтийн хойд хэсгээр их цас /0.2-9.0 мм/ орох юм байна.
- Их хэмжээний цас орж, цасан шуурга шуурах үед шаардлагагүй бол замд гарахгүй байх, зайлшгүй зорчих тохиолдолд автомашины бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, дулаан хувцас, хүнсээ бэлтгэх,
- Цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах тул төөрөх, осол аваарт өртөхөөс сэрэмжилж, бага насны хүүхэд, өндөр настан болон мал сүргээ хараа хяналтгүй орхихгүй байх,
- Хүйтний эрч чангарч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх тул автомашины хурдыг тохируулж, хоорондын зайг баримтлан, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.






