Улаанбаатар дахь Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн салбар сургуулийн байранд тэсрэх бөмбөг байрлуулсан гэх мэдээллийн мөрөөр холбогдох байгууллагууд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 10-ны шөнө ажиллажээ. 

Тодруулбал, тус сургуулийн цахим хаягт тэсрэх бөмбөг байрлуулсан гэх агуулгатай мэдээлэл очсон байна. Холбогдох газруудад энэ талаар мэдэгдсэнээр харьяаллын дагуу тагнуулын байгууллагаас тус сургуулийн барилгыг шалгажээ. 

Сургуулийн зүгээс суралцагчдын ар гэрт аюултай зүйл илрээгүй болохыг өчигдөр орой мэдэгдсэн бөгөөд өнөөдөр /2026.11.11/ тус сургууль хичээллээгүй байна.