Өвөрхангай аймгийн Засаг даргын суудалд Т.Жамбалцэрэн залрах уу
12 минутын өмнө

Өвөрхангай аймгийн МАН-ын хороо хуралдаж, аймгийнхаа намын хорооны даргаар Т.Жамбалцэрэнг сонгожээ.
Мөн түүнийг Өвөрхангай аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх шийдвэр гаргажээ. Тэрээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй.
Тус аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж өнгөрсөн аравдугаар сарын 29-нд ажлаа хүлээлгэн өгсөн. Тэрээр хүүгээ гадаадад эмчлүүлэхээр болж байгаа тул ажлаа хүлээлгэн өгсөн байна. Ингэснээр Өвөрхангай аймгийн Засаг даргыг шинээр сонгох шаардлага ийнхүү үүсжээ.






