Өнөөдөр Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох өргөдлийг хэлэлцэнэ
2 цагийн өмнө

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 11-ний 15.00 цагт товлогджээ.
Хуралдаанаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар иргэдээс гаргасан өргөдлийг хэлэлцэх юм. Тодруулбал, Оюу толгойн ашгаас Монгол Улсад ногдох гурван их наяд төгрөгийг иргэдэд тэгш хуваарилж, хүн бүрийн хувь дансанд 857 мянган төгрөг шилжүүлэх асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай өргөдлийг хэлэлцэнэ.
Эл өргөдөл нь Оюу толгойн төслөөс Монголын талд ногдох өгөөжийг иргэдэд шууд хүртээх эрх зүйн зохицуулалт бий болгох зорилготой юм.







Зочин · 1 цагийн өмнө
Төр хяналтгүй параламентийн засаглалтай болоод улсын хөгжил удааширлаа Монгол улс хүчтэй ёрөнхийлөгчийн засаглалтай болох гарц л үлдлээ энэ үед төсөвөөс хумслах хүний тоо цөөрч улс эзэнтэй болж хөгжнөө