Монгол Улсын 2027 оны төсвийг эцэслэн баталлаа
13 минутын өмнө

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн тав дахь хэлэлцүүлгийг явууллаа. УИХ-ын дарга С.Бямбацогт төсвийн тухай хуулийг зүйл заалт бүрээр нь уншиж танилцуулснаар эцэслэн батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулав.
Санал хураалтад 111 гишүүн оролцсоноос 91 нь буюу 82 хувийн саналаар ирэх оны төсвийг баталлаа.
Засгийн газраас 2027 оны төсвийг 41.3 их наяд төгрөгийн орлоготой, 43.6 их наяд төгрөгийн зарлагатай байхаар анх өргөн мэдүүлсэн. Харин УИХ-ын гишүүд болон ажлын хэсгээс гаргасан саналын дагуу 2027 оны улсын төсвийг 39.2 их наядын орлого, 41.5 их наядын зарлагатайгаар эцэслэн батлах юм.






