Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц барина.
Таны хүүхдийн ханиад хатгаа болоод хүндрэхгүй байхаас хамгаалж чадах ганц зүйл бол вакцин юм. Би вакцин гэж хэлэхээс айхгүй байна. Иргэдээс үр хүүхдүүдээ вакцинд нь идэвхтэй хамруулахыг гуйж байна" гэв.
Жил бүрийн есдүгээр сарын 15-наас нийслэл хотын орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагыг халаалтын сүлжээнд залгадаг.
Жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд Татварын албаны ажилтны өдрийг тэмдэглэдэг. Энэ өдөр тус байгууллагын ажилтнуудын дунд спортын уралдаан тэмцээн зохион байгуулдаг уламжлал тогтсон.
Үдийн цайг улс хариуцсанаас хойш чанар, болоод хүртээмж сайжирсан аж. Хоолноос гадна зууш, жимстэй дагалдаж ирдэг болсонд сурагчид сэтгэл хангалуун байна. Мөн уух зүйлийн хувьд сүү, төрөл бүрийн жимсний жүүс байх жишээтэй.
13 дахь удаагаа зохион байгуулагдах автомашингүй өдрөөр хотын төв замуудын хөдөлгөөнийг хааж, Сүхбаатарын талбайд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгөхөөс гадна урлагийн тоглолт, спортын тэмцээн уралдаан зохион байгуулахаар болжээ.
Монголын баялаг бол ард түмний өмч, ирээдүйн баталгаа юм. Үүнийг үл хүндэтгэж, “хог” гэж нэрлэсэн хүн төрийн өндөрлөгт суух эрхгүй. Монголын ард түмнийг доромжлогч этгээдэд улс төрийн орон зай байж таарахгүй!
Ерөнхий сайд Г.Занданшатар “Цайрт минерал” компанийн 50% хувийг төрийн мэдэлд авч буйгаа зарлалаа. Ус тосоороо ялгарна гэдэг шиг улсын цайрын орд бол хувийн хэвшлийн хууль ёсны бүтээн байгуулалтаас тэс өөр. Төрийн албан тушаалтнууд хувьдаа завшсан үйл баримт юм.
Хөгжлийн банкны хэргийг “гол гэрч”-гүйгээр шүүгээд байгаа юу?