Маргааш Нарантуул, Хархорин, Бөмбөгөр, Да хүрээ, 100 айлын барилгын материалын зэрэг 23 зах ажиллахгүй
3 цагийн өмнө
Маргааш буюу есдүгээр сарын 13-ны Бямба гарагт нийслэл хотод автомашингүй өдөр болох гэж байна.
13 дахь удаагаа зохион байгуулагдах автомашингүй өдрөөр хотын төв замуудын хөдөлгөөнийг хааж, Сүхбаатарын талбайд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгөхөөс гадна урлагийн тоглолт, спортын тэмцээн уралдаан зохион байгуулахаар болжээ.
Түүнчлэн томоохон зах, худалдааны төвүүдийн амралтын өдрийг Бямба гарагт шилжүүлсэн тул ажиллахгүй хэмээн УБЗАА-наас мэдээлэв.
Есдүгээр сарын 13-ны Бямба гарагт амрах зах, худалдааны төвүүд:
- Бөмбөгөр-1
- Бөмбөгөр-2
- Юмт
- Содон
- Алтжин бөмбөгөр
- Нарантуул худалдааны төв
- Дүнжингарав худалдааны төв
- Өгөөмөр зах
- Сандэй плаза худалдааны төв
- Шөнийн зах
- Баянзүрх худалдааны төв
- Баянзүрх-2 худалдааны төв
- 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр
- Барс-1, 2 худалдааны төв
- Хархорин зах
- Шинэ сандэй
- Ханталст
- Да хүрээ зах
- Цайз
- Цолмонбадрах
- Доной модны зах
- Нарлаг дэнж
- Нарантуул-2 зах.
Харин автомашингүй бүсээс бусад гудамж, замд улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт үйлчлэх бөгөөд сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.