Харин The MongolZ-ийн зүгээс үүнийг үгүйсгэснээс гадна татварын мөнгөөр санхүүждэггүй, цаашид ч санхүүжихгүй гэдгийг мэдэгдлээрээ хэлсэн.
Давж заалдах шатны шүүх анхан шатын шүүхийн шийдвэр хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага нь тохирсон байна гэх дүгнэлтийг хийж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Цагдаагийн байгууллагаас цахим орчинд “Pokerrr2” аппликейшинд нэр бүхий өрөөг үүсгэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэдийг төөрөгдөлд оруулж, мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан бүлэг 7 этгээдийг олж тогтоон, баривчиллаа.
16 болон 32 настай эмэгтэйн амь насыг хохироосон Ц.Д, Х.Э нарт холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болсон. Тус хэргийн амь хохирогч болох 16 настай охины хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөр ажиллаж буй Б.Солонготой ярилцлаа.
Энэ оны 09 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө 05.00 цагт Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байх “Гар утас худалдааны төвд хулгайч орсон байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Өнөөдрийн хуралдааны эхэнд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар сошиал хуудсаараа дараах байр суурийг илэрхийлжээ.
Монголын сагсан бөмбөгийн Үндэсний Дээд Лиг 2025-26 улирлын тоглолт ирэх сар буюу 10 сарын 1-нээс эхлэх билээ. Тэгвэл манай сагсан бөмбөгийн багуудын томоохон төлөөллүүдийн нэг болоод буй SG Apes багийн үүсгэн байгуулагч О.Мөнхжин лигийн өөр өрсөлдөгч баг болох Сэлэнгэ Бодонс багийн үүсгэн байгуулагч Л.Наранбаатарт зориулан дараах зүйлсийг бичжээ.
Дэлхийн тэргүүлэгч стриминг платформ “Netflix” ирэх аравдугаар сард нээлтээ хийх “Physical: Asia” шоунд өрсөлдөх орнуудыг албан ёсоор зарлалаа.
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэдэг газарт ойд мод бэлтгэж байсан иргэд бага насны хүүхдээ автомашин дотроо унтуулж орхиод, мод бэлтгэж байгаад буцаад ирэхэд нь хүүхэд нь сураггүй болсон дуудлага 2025 оны есдүгээр сарын 17-ны өдрийн 16:57 цагт ирсэн байдаг. Тухайн хүүхэд 2 настай гэх ба гурав дах өдрөө эрэн хайж байна.
Мөн тус Хорооноос 2025.09.16-ны өдрийн 3/3469 тоот албан бичгээр “Говь” ХК-д хувьцаагаа эргүүлэн худалдан авахтай холбоотой нийтэд мэдээлсэн санал авах ажиллагаагаа зогсоох шаардлагыг хүргүүлээд байна. Иймд ”Говь” ХК-ийн хувьцааны нээлттэй арилжаа хөрөнгийн биржээр хуулийн дагуу хэвийн үргэлжилж байгааг тус компанийн хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэж байна.
Манай улсын Засгийн газар, “Рин Тинто” хоёрын дунд татварын маргаан гарсан. Хэдэн жил болж байна. Тэр маргааныг Лондоны арбитрын шүүх энэ долоо хоногийн даваа гаригаас хэлэлцээд эхэлжээ. Манайхан тоож байгаа ч юм алга. “…МАН-ын дарга хэн болох вэ” гээд л маргалдаад сууж байна.