П.Наранбаяр: Нийслэлийн засаг даргын орлогч гэж залуу юм бүр дээр фэйсбүүкээр яриад яваад байгаа
4 цагийн өмнө
Өнөөдрийн хуралдааны эхэнд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Энэ үеэр сургууль, цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмжийн асуудал яригдав. УИХ-ын гишүүн Ц.Баатархүү "2026 оныг боловсролыг дэмжих жил болгон зарласан.
Нийслэлийн засаг даргын орлогч өдөр бүр Боловсролын яам удирдлагаа томилохгүйгээс болж сургууль цэцэрлэг ажиллахгүй, тавилгагүй байгаа гэж яриад яваад байгаа.
Улаанбаатар хот өнгөрсөн жилийн турш бродюр сольсон. Энэ жилийн турш зүгээр байсан явган хүний замыг сольсон, одоо ч сольсоор байна. Биднийг нийслэлд байхад 800 тэрбум төгрөгтэй байсан энэ жил 10 их наяд төгрөг болж байна.
Улаанбаатар хотын иргэдийн ая тухтай амьдрал 10 дахин нэмэгдэж байгаа юу. Бродюр, цементэн хавтан солих мөнгөөр сургууль цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмжийг шийдэж болохгүй байгаа юм уу.
Боловсролын сайд, нийслэл хоёр нийлээд шийдэж чадахгүй байгаа юм уу. Яагаад хэвлэл мэдээллээр бие бие рүүгээ попроод нийслэлчүүдийг хохироож байгаа юм бэ" гэв.
Түүний асуултад Боловсролын сайд П.Наранбаяр "Нийслэлийн засаг даргын орлогч гэж залуу юм бүр дээр фэйсбүүкээр яриад яваад байгаа. Асуудлаа шийдэж байгаа нь зөв, дэмжиж байгаа. Төрийн байгууллага хооронд албан бичиг гэж хэл бий, хэрэглэх хэрэгтэй. Болохгүй байгаа асуудлыг ярилцаад явахын оронд ийм байдлаар яваад байх нь зохимжгүй. Төрийн албан хаагчийн ёс зүй асуух ёстой.
Өнөөгийн нөхцөл байдалд 2,446 сургууль, цэцэрлэгт 1.2 сая сурагч, оюутан суралцаж байна. Энэ бүхнийг бүрэн ширээ сандал, тоног төхөөрөмжөөр хангахад 1.9 их наяд төгрөг шаардлагатай. Гэтэл бид жилд 40 тэрбум төгрөгийг төсөвлөдөг. Нийслэлд ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн ширээ сандлыг хангах талаар тодорхой арга хэмжээний авсны үр дүнд хангагдаад явж байгаа.
Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарыг томилох асуудлыг Нийслэлийн боловсролын газар шийддэг, яамтай шууд холбоотой биш. Тухайн орон нутаг томилдог хуулийн заалттай. Нийслэлийн боловсролын газар цаг алдсан байвал хариуцлага ярина" гэж хариулав.
Зочин · 55 минутын өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 3 цагийн өмнө
DYRN VANAGXN XALYYXN SERELDMR SEXSY80955877
Зочин · 3 цагийн өмнө
UILCHLI80955877SEXSDI
Зочин · 3 цагийн өмнө
SHAALTSX DYRTAI AXTAI XUSNEER80955877SEKSYGR
Зочин · 4 цагийн өмнө
TANILTSD XUCHINDUULEX ERCHUUDTEI80955877
Зочин · 4 цагийн өмнө
ZALYYSN BOOBN XXN ANUSN ALNI SEKSYGR80955877