Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар сошиал хуудсаараа дараах байр суурийг илэрхийлжээ. 

Монгол Ардын Намын Бага хурлын тов тодорхойгүй, гишүүдийнхээ дунд хүлээлт үүсгээд буй. Тус хурлаар одоогийн дарга Л.Оюун-Эрдэнийг чөлөөлж, шинэ даргаа сонсох учиртай. 

Намын даргын сонгуульд нэрээ дэвшүүлж, сонгогдсоноор "жинхлэх" ёстой Г.Занданшатар өөртэй нь өрсөлдөхөө илэрхийлээд буй УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хандаж дараах үгийг дайсан бололтой. 

Тэрбээр "Улсын төсвийн хэлэлцүүлэг ид өрнөж байна.

Улс орны эрх ашиг эн тэргүүнд байх ёстой. Улс төр нь бага, ажил нь их байгаасай гэж олон түмэн хүсэж байна.

Төрийн индэр бол намын индэр биш. Төсвийн асуудлыг төрийн ордондоо ярина. Намын асуудлыг намын байрандаа, Тусгаар тогтнолын ордондоо тусдаа тодорхой ярина.

Хэн чанга дуугарсан нь, хэн олон пост оруулсан нь намын дарга болдоггүй. Хэн намын дарга болохыг тэгш эрх, шударга ёс, эв нэгдлийн зарчмыг эрхэмлэсэн намын гишүүд олонхоороо шийднэ ээ.

Улс төрөө биш урдах ажлаа сайн хийцгээе. 240 мянган иргэн саналаа өгсөн улсын төсөвт нийтээрээ анхаарцгаая" гэжээ.