Миний хувьд хамгийн чухал үнэт зүйл бол гэр бүл. Одоо Монголд эргэн ирсэн болохоор хүмүүс надад “Ийм бизнес хий”, “Тэр салбарт ор” гэх мэт олон санал, зөвлөгөө өгч байна. Нэгдүгээрт, би тайван тогтуун баймаар байна. Хоёрдугаарт, өвөө эмээ, аав ээжтэйгээ хамтдаа цагийг өнгөрүүлж дурсамж бүтээмээр байна. Учир нь миний хувьд гэр бүлтэйгээ хамт өнгөрүүлсэн дурсамж зөвхөн хүүхэд насанд л үлдсэн байдаг.
Бас нэг удаа Шаргалжуутад ижийгийн багын найз Шарбандийн Сүхээ гэж хүнтэй таарсан. Ижий түүнийг ах нарын чинь үздэг орос хэлний номыг энэ хүн зохиосон шүү дээ гэхэд ном зохиосон хүнийг анх удаа харж байгаа би бишрээд л. Бас яасан сонин цагаан царайтай юм бэ гэж гайхаад л байж билээ.
