Оюутолгойн зээлийн хүүг бууруулах асуудлаар Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Рио Тинто” компанийн төлөөлөлтэй уулзаж, уг уулзалтын үеэр гарсан шийдвэрүүдийг танилцууллаа.
Энэ удаад урьдчилсан байдлаар допингийн явцын шинжилгээг авсан. Одоогоор допингийн шинж тэмдэг илэрсэн нэг ч бөх байхгүй байна. Дараа жилээс 17 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барууны итгэмжлэгдсэн лабораторийн иж бүрдэл тоног төхөөрөмжийг худалдан авч, бүх бөхөөс допингийн шинжилгээ авдаг болно.
Долоодугаар сарын 11, 12-ны нээлт, хаалтын тасалбарыг 150 мянган төгрөгөөр худалдах юм. Долоодугаар сарын 11-ний оройн давтан тоглолтын тасалбарыг 50-80 мянган төгрөгөөр худалдана. Автомашины долоон төрлийн зогсоолыг 20-200 мянган төгрөгөөр enaadam.mn сайтаар худалдахаар болжээ.
Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газрын хэлэлцээр, хоёр улсын найрамдалт харилцааны хүрээнд манайд талд ямар ч таслалтгүйгээр шатахуунаа нийлүүлж байна. Одоогийн байдлаар нөөц хангалттай, Үндэсний баяр наадмаар шатахууны хомсдол үүсэхгүй. ОХУ-аас шатахууны үнийн санал дээр өөрчлөлт оруулах хүсэлт ирсэн.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 346, Өмчлөх эрхийн эсрэг 231, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчих 124, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 30, Хүрээлэн байгаа орчны эсрэг 19, Авлигын 15, Хүний амьд явах эрхийн эсрэг 13, бусад төрлийн гэмт хэрэг 32 байна.
Хаврын чуулганы сүүлийн долоо хоног эхэллээ. Энэ удаагийн парламент салбар бүрийн төлөөллөөс бүрдсэнээрээ онцлог юм. Ингэснээр хуулийн төсөл өргөн барих, хэлэлцэх, шийдвэрлэх үйл явц өмнөхөөсөө илүү ул суурьтай, судалгаатай болж байна.
Хууль ижил тэгш үйлчлэх ёстой. Хөрөнгө оруулалтын зардлыг нөхсөн хугацаагаар нь тооцож явна гэвэл бүх төсөл, аж ахуйн нэгж дээр хууль ялгаатай үйлчилнэ л гэсэн үг. Энэ чинь зөвхөн уул уурхайн салбар, зэсийн төсөл дээр ч биш, бусад бүх төрлийн хөрөнгө оруулалт хийж байгаа аж ахуйн нэгж дээр хөрөнгө оруулалтаа нөхөх хүртлээ хөнгөлөлт эдэлдэг байдлыг бий болгоно.
