Мөн шатахууны асуудалтай байгаа ч гэсэн COP17-гийн үеэр онгоцны болон дизель түлшний тасалдал үүсгэхгүй байх чиглэлээр арга хэмжээ авч байна. Өнөөдрийн байдлаар нислэг, арга хэмжээ хойшилсон зүйл байхгүй" гэлээ.
Мөн Эрээнцав боомтоор 13 вагон цистерн орж ирсэн нь зүүн бүсийн аймгуудад үүсээд байсан доголдлыг зөөлрүүлэх ач холбогдолтой юм. Өнөөдрийн хувьд 20 вагон цистерн буюу 1200 тонн бүтээгдэхүүнийг үдээс хойш өртөөнүүдэд буулгаж, түгээлтийг үргэлжлүүлэн хийхээр холбогдох аж ахуйн нэгжүүд ажиллаж байна.
Энэ оны эхний 7 сарын байдлаар орон байрны хулгай 1252 бүртгэгджээ. Хаалга цонхоо түгжсэн эсэхээ шалгах, хяналтын камер ашиглах, хөршийн холбоогоо сайжруулахыг Цагдаагийн байгууллагаас зөвлөв.
Үнэ төлбөргүй автобус нь наймдугаар сарын 17-ны 06:00 цагаас эхлэн Офицеруудын ордон болон 120 мянгатаас Нарантуул, Дүнжингарав худалдааны төв чиглэлд явах маршруттай байна.
Яагаад гэхээр бид хаврын чуулганаар Гэр бүлийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг нэлээд хөдөлгөж, ярилцсан. Энэ дотор дандаа хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй холбоотой харилцаанууд яригдаж байгаа учраас саналаа оруулах боломжтой байсан.
Төрийн бодлогоор иргэдэд тодорхой эрх, баталгаа олгож байгаа бол түүнийгээ хэрэгжүүлэх санхүүгийн тооцооллыг урьдчилан хийх шаардлагатай. Ялангуяа хуулийн заалт нь “суралцуулж болно” бус “суралцуулах” гэсэн үүрэг болгосон хэлбэртэй байгаа нөхцөлд хэрэгжилтийг зөвхөн тухайн жилийн төсвийн боломжид даатгах нь хэр зохистой вэ гэдэг асуудал яригдана.
