Шүүхийн байранд үйлчлүүлэгчийнхээ ээжийг зодсон өмгөөлөгч “ял” авлаа
2019/03/12
Өмгөөлөгч хүн үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийн төлөө ажиллах ёстой байдаг. Гэтэл үйлчлүүлэгчийнхээ ээжийг өөрийнх нь үгэнд орсонгүй хэмээн зодож танхайрсан хэргийн талаар бид анхан мэдээлсэн. Өмнөх мэдээг ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ
Тодруулбал, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2019-02-26-ны өдөр Д.Барсүрэн гэх өмгөөлөгч хүн үйлчлүүлэгчийнхээ ээжийг зодож танхайрсан байна. Энэ хэргийг тус шүүхийн ажилчид болон тухайн үед хэргийн газар байсан иргэд, цагдаагийн алба хаагчид гэрчилдэг бөгөөд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн хяналтын камерт бичигдэн үлдсэн байна.
Шүүхийн байранд бусдын биед халдсан өмгөөлөгчийг Чингэлтэй дүүргийн цагдаагаас шалгаад Зөрчлийн тухай хуулийн дагуу 100 000 төгрөгөөр торгожээ. Тодруулбал Зөрчлийн тухай хуулийн 5.3.1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” Гэсний дагуу 100 000 төгрөгөөр торгосон аж.
Торгуулсан өмгөөлөгч мэргэжлийн хариуцлага хүлээх юм. Учир нь шүүгч, прокурор, өмгөөлөгч нарын багтдаг Хууль зүйн холбооны мэргэжлийн дүрмээр түүнд сануулах, эрхийг нь түдгэлзүүлэх зэрэг арга хэмжээнүүдээс аль нэгийг нь авах юм.
zochin · 2019/03/12
garchigaa zuv bicheechee yal avsan bish torguulsan bna setguulchid zuv bichij suraldaa
zochin · 2019/03/12
uudgui erh medleerei turuu barsan uudgui uls olon yum da thuuh.lhnee bj yadarsan negend tuslahgui ⁉️ iim uls uurd amdrah yum chig uchuuh bodoltoi uls yum da
irgen · 2019/03/12
Omgoologchdiin holboonii Ganbaatar toohgui ee