Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийнхээ ээжийг шүүхийн байранд зодож танхайрчээ
2019/02/28
Өмгөөлөгч хүн үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийн төлөө ажиллах ёстой байдаг. Гэтэл үйлчлүүлэгчийнхээ ээжийг өөрийнх нь үгэнд орсонгүй хэмээн зодож танхайрсан хэрэг гарлаа. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа юм.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2019-02-26-ны өдөр өмгөөлөгч хүн үйлчлүүлэгчийнхээ ээжийг зодож танхайрсан байна. Энэ хэргийг тус шүүхийн ажилчид болон тухайн үед хэргийн газар байсан иргэд, цагдаагийн алба хаагчид гэрчилж байгаа юм.
Энэ хэрэг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн хяналтын камерт бичигдэн үлдсэн байна.
Хэргийг харсан гэрчүүдийн мэдээлж байгаагаар: “ Тухайн өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ ээжийг загнаж байгаад барьж аваад цохиод, өшиглөсөн. Шүүхийн байранд хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нар нь харж байгаад зодуулсан. Зодуулсан хүн нь 40-50 орчим насны эмэгтэй. Болиулах гэхэд “Би үйлчлүүлэгчээ зодох нь та нарт хамаагүй” гэсэн байна. Тухайн өдөр шүүхийн байранд хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан цагдаа болон тэдгээрийг ахалж байсан н.Сугар гэх ахлах дэслэгч өмгөөлөгчийг саатуулалгүй явуулсан. Шүүхийн ажилтан цагдааг болиулаач, өмгөөлөгчийг барих ёстой биз дээ гэхэд нь загнасан” гэв.
Үйлчлүүлэгчийнхээ ээжийг зодсон өмгөөлөгчийг Д.Б гэдэг бөгөөд 60 орчим настай тавьтаргүй нэгэн гэдгийг мэргэжил нэгтнүүд нь дүгнэж байв. Тодруулбал, байнга хэл ам хийж, маргаан үүсгэдэг ярвигтай ааштай гэдгийг мэргэжил нэгтнүүд нь хэлсэн юм.
Д.Б нь Монголын Өмгөөлөгчдийн холбоонд бүртгэлтэй, Хуульчдын холбоонд бүртгэлтэй өмгөөлөгч юм байна.
Ёс зүйн алдаа гаргасан өмгөөлөгчийн хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагаас шалгаж байгаа юм. Зодуулсан хүнд нь гэмтэл учирсан бол гэмтлийн зэрэг тогтоолгож, өмгөөлөгчид хуулийн дагуу хариуцлага тооцно. Харин гэмтлийн зэрэг тогтоогдоогүй бол 100 000 төгрөгөөр торгуулах юм. Үүнээс гадна өмгөөлөгчийг гэм буруутай гэж тогтоох юм бол өмгөөлөх эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авах ажээ.
Өмгөөлөгч хүн үйлчлүүлэгчийнхээ талын хүнийг зодсон анхны тохиолдол энэ юм байна.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.
Зочин · 2019/02/28
Цагдаа нар ийм муухай байгаашд дээд албан тушаалтнуудаасаа чяцага алдана харин энгийн ардууддаа жигтэйхэн том атманууд аль алинд нь хариуцлага тооцвол таарна шудрага өмгөөлөгч их л ховор болоод бгаа юм шиг дахин дахин өмгөөлөгчдийн шалгалт ёс зүйн шалтгалтын сайн явуулж бмаар бгаан хүнтэй хүн шиг харьцаж чадахгүй хүн яаж хэрийг үнэн зөв өмгөөлж чаддаг юм дээр дооргүй мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцахааргүй болцгооцон балиар юмнууд ард иргэддээ үйлчлэх ёстойн бол үйлчилсэн шиг үйлчилж бх хэрэгтэй тэр хэмжээгээр чинь л ард иргэд үнэлэж үнэ хөлсийг нь харамгүй л өгөх болно.
зочин · 2019/02/28
өмгөөлөх эрхийг нь хасах
Цагдааг цагдаагаас хөө · 2019/02/28
Тэгээд цагдаа тавиад явуулдаг биздээ цагдаа бол иимээ
зочин · 2019/02/28
Энэ өмгөөлөгч шиг ерөнхийлөгчтэй болоод бүгдээрээ зодуулахаараа ойлгонодоо
Зочин · 2019/02/28
ter omgoologchiig bas harj bsan hamgaalaltiin tsagda nariig heregt tatah estoi shudraga huuli bdag bol
ХОХИРОГЧ · 2019/02/28
Шунал мөнгөнөөс болоод ёсзүй гэдгийг бүр мартсан увайгүй өмгөөлөгч хуульч нар өнөөгийн монголын нийгмийн хуулиар тоглож ард иргэдийг хохироодог, шүүгч нь ч гэсэн тэнгэрийн амьтан ер нь л шүүгдэгч талд үйлчилж шийдвэрээ гаргадаг, хохирогч тал нь тэртээ тэргүй хохирсон юм чинь гээд хүний нүүр харахгүй ер тоодоггүй. ийм л муухай тонил цаашаа.
Бат · 2019/02/28
Үндсэн хуулинд ёрөнхийлөгчийн засаглалтай болох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа Монголчууд нэг гарт төвлөрсөн үедээ хүчтэй байсан түүхтэй
ӨРӨВДӨЛТЭЙ · 2019/02/28
МӨНГӨӨР ӨМГӨӨЛӨГЧ НАР ХОЁР ТАЛД АЖИЛЛАПДАГ ГЭЖ БАЙГАА ЮМ ДАА ҮНЭН МӨНИЙГ НЬ ОЛОХ ЮМСАН