С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай цуврал №7: Шинжээчийн дүгнэлтүүд /үзлэгийн зургууд хавсаргав/
2019/04/09
Хэргийн газраас олдсон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд
1 С.Зоригийн барьж явсан гэх цүнх нь нүүрэндээ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР гэсэн бичиг, 22 ГЭСЭН дугаартай төрийн соёмбын дүрстэй, ширэн материалаар хийгдсэн бор өнгийн 3 тасалгаа бүхий цүнх байв. Цүнх нь 3 орон тоо бүхий цоожтой байх бөгөөд /000/ гэсэн дугаар дээр саадгүй онгойж байлаа. Цүнхэнд ямар нэгэн урагдалт, цооролт байгаа эсэхийг үзэхэд хурц иртэй зүйлээр цүнхний эхний тасалгааны баруун хажуу хэсгийн дээд захаас доод зах хүртэл 26 см, 3 дугаар тасалгааны зүүн талын хажуу хэсгийн дээд захаас доод зах хүртэл 26 см, уг зүүн захаас баруун өнцөг хүртэл цүнхний ёроол хэсгийг 36 см хэмжээтэйгээр тус тус зүссэн байлаа.
2. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан сүхний толгойн хэсэг нь улаан өнгийн тосон будгаар будагдсан, ир нь 11.5 см хэмжээтэй, өнгөгүй лакаар будагдсан, модон иш бүхий 35 см сүх байлаа. Сүхний ирийг үзэхэд урд үзүүр нь Змм, дундаа 1мм тус тус эмтэрсэн байв. Сүхний будаг, лакууд нь хэсэг, хэсэг газартаа халцарсан, иш нь бага зэрэг холхиотой хуумивтар сүх байлаа...” гэх үзлэгийн тэмдэглэл,
Хохирогчийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэлд:
1. Саарал өнгийн пиджак: Гадна, дотор талаараа нилэнхүйдээ хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон байлаа. Уг пиджакны гадна зүүн энгэрийн дээд товчны нүхнээс дээш 13см зайнд босоо байрлалтай Зсм, 2,2см хэмжээтэй цооролтуудтай, зүүн ханцуйны суганы оёдолоос доош 9см зайнд босоо байрлалтай Зсм, 2см, 2.5см, Зсм хэмжээтэй нэвт гарсан цооролтуудтай байлаа. Мөн зүүн талын доод халаасны оёдлоос доош 8.5см зайд босоо байрлалтай 2.5см зүсэгдэлтэй байв. Пиджакны зүүн ханцуйг үзэхэд тохойн хэсэгт босоо байрлалтай 1.5х1.5см хэмжээтэй цооролт, баруун ханцуйны ар суганы оёдол нь 5см газар урагдалттай байлаа. Пиджакны дотор талыг үзэхэд хар өнгийн даавуун материалаар доторлогдсон байх бөгөөд баруун энгэрийн дээд халаасны оёдлоос доош 3.5 см зайнд босоо байрлалтай 20см хэмжээ бүхий урагдалттай, баруун суганы дотор оёдол нь доошоогоо 13см урагдалттай, уг баруун энгэрийн дотор талын халаасыг үзэхэд 10 см урагдалттай, зүүн энгэрийн дотор талын халааснуудыг үзэхэд дээд халаас нь зүүн өнцгөөсөө 2см зайнд доош 11см хэмжээтэй урагдалттай байх ба уг зүүн ханцуйны дотор талын оёдол нь босоо байрлалтай 15см, 6.5см урагдалтуудтай байх ба түүнээс зүүн тийш 2.5см зайнд босоо байрлалтай 7см хэмжээтэй урагдалт, хөндлөн байрлалтай 2.5см, 3.5см хэмжээтэй цооролтууд байлаа. Зүүн энгэрийн дотор талын доод халаасыг үзэхэд халаасны зүүн талын дээд оёдлоос босоо байрлалтай 6.5см урагдалт, түүнээс доош 4см зайнд хөндлөн байрлалтай 2см хэмжээтэй урагдалт байх ба энгэрийн дотор талын доод захаас дээш 8см зайнд босоо байрлалтай 15см хэмжээтэй урагдалт үүссэн байв.
2. Уг саарал пиджакны өмд: Урд хэсэг нэлэнхүйдээ улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон байлаа. Ямар нэг урагдалт цооролт байхгүй байв.
З. Цагаан өнгийн даавуун цамц: Зүүн энгэрийн дээрээсээ 4 дэх товчны нүхнээс 2см зайнд босоо байрлалтай, 3.4 см, 2.5 см хэмжээтэй цооролтууд, уг цооролтоос зүүн тийш 5см хэмжээтэй зайнд хөндлөн байрлалтай 2см, 5 дахь товчны нүхнээс 2.5см зайнд 2.5см хэмжээтэй цооролт, уг цооролтоос доош 8.5см зайнд хөндлөн байрлалтай 2см цооролт, зүүн ханцуйг үзэхэд суганы доод оёдлоос доош 5.5см зайнд 2.5-1, 5-2, 5-1, 5-3 см хэмжээтэй зэргэлдээ цооролтуудтай байлаа.
4. Цагаан өнгийн майк: Дээрх цооролтууд давтагдаж гарсан байлаа.
5. Цагаан өнгийн дотуур өмд, трусик: Хүрэн улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдож, ямар нэг, урагдалт цооролт үгүй байлаа.
2001 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын туршилт хийсэн тэмдэглэлд:
"...Хэрэг үйлдэгдэх үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 4 дүгээр байрны 42 тоот хаалганы хөрш болох 41 тоотод оршин сууж байсан гэрч АНУ-ын иргэн Д Вайсын хэрэг үйлдэгдэх хугацаанд гэртээ найзынхаа хамт байсан ба хажуу айлын хаалга цохигдох чимээ, хүмүүс ярилцах дуу сонсогдож байсан, хүний яраглах чимээ сонссон..." гэх мэдүүлгийг сэргээн дүрслэх, дуу, чимээ сонсогдох эсэхийг туршлаа. Туршилтанд 41 тоот айлын хаалга хуучин хэвэндээ, 42 тоот айл гадна хаалгаа бүргэд хаалгаар сольсон байлаа. Туршилтаар:
1. Давхар хаалга хаалттай байх үед 42 тоот айлын модон хаалгыг тогшиход гарах чимээг 41 тоот айлын коридороос сонсох боломжтой.
2. Коридорт хүмүүсийн чанга, чанга ярилцах чимээ нь 41 тоот айлын унтлагын гэх өрөөнөөс сонсогдох боломжтой, Харин жирийн нам дуугаар ярилцах чимээ нь сонсогдох боломж муутай байлаа.
3. Гэрийн гадагшаа гарах хаалганы дэргэд зогсох хүний яраглах чимээ 41 тоот айлын унталгын өрөөнөөс сонсогдох боломжтой.
4. Коридорт эд зүйл унагах шаланд дрож дэвсгэртэй байхад 41 тоот айлын унтлагын өрөөнөөс чимээг сонсох боломжтой болохыг тус тус туршиж тогтоов"
Түргэн тусламжийн дуудлагын хуудсанд “...Дуудлага өгсөн утас 310488, өвчтөний овог, нэр: Санжаасүрэнгийн Зориг, өвчтөний хаяг: СБД-ийн 1-р хороо хороололын 4-р байрны 3-4-42 тоот, хаягийн тодотгол 1-р 10 жилийн урд, дуудлага өгсөн хүний нэр, ажлын хаяг: Булган, дуудсан шалтгаан: хутгалуулсан, ухаангүй, дуудлага авсан: 22 цаг 50 минут гарсан 22 цаг 51 минут, айлд очсон 22 цаг 53 минут, буцаж ирсэн 23 цаг 35 минут зарцуулсан цаг 1 цаг 02 минут. Эмч Намсрай овогтой Цэрэндорж.
Бодит үзлэг: Дуудлагаар очиход өвчтөн нас барсан байв. Үзлэгээр зүрх болон амьсгалын системийн үйл ажиллагаа бүрэн зогссон. Хүүхэн хараа өргөсч гэрлийн урвалд хариу үзүүлэхгүй. Гүрээний лугшилт байхгүй. Царай хөхөрсөн байлаа. Шарилд зүрхэн тус газар 3 удаа хутгалагдсан шархтай. Мөн цээжний зүүн хэсэг, цээжний ар хэсэгт олон тооны хутгалагдсан шархтай байв” гэх тэмдэглэл,
Шинжээчийн 1998 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргасан 1773 дугаартай дүгнэлтэд: "Булганы амыг боосон гэх шинжилгээнд ирүүлсэн 43х42см-ийн хэмжээтэй цагаан өнгийн даавуун дээрх бичилтүүд нь үйлдвэрийн аргаар шүрших байдлаар бичигдсэн байна. Уг ирүүлсэн даавууг аль нэг өнцгөөс нь нөгөө эсрэг өнцөг хүртэл 80см суналттай байна...”,
Шинжээчийн 1998 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргасан 1773 дугаартай дүгнэлтэд:“...Шинжилгээнд ирүүлсэн 42х43см хэмжээтэй даавууны тоо хэсгийн 38 гэсэн тооны дээд талд түрхэгдсэн улаан өнгийн зүйл нь уруулын будаг болно. Шинжилгээнд ирүүлсэн даавууны хэсэг нь хөвөн болон ангижруулсан целлюлёзын ширхэгээр хийгдсэн материалтай болно. Үүнийг ихэвчлэн бараа материал бооход хэрэглэдэг байна...”,
Шинжээчийн 1998 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гаргасан 1825 дугаартай дүгнэлтэд: С.Зоригийн барьж явсан гэх шинжилгээнд ирүүлсэн цүнх нь ямар нэгэн хурц иртэй зүйлийн үйлчлэлээр зүсэж урсан байна. Цүнхний шипр түгжээ нь одоо байгаа 000 гэсэн тоон дээр онгойж цоожлогдож байна...",
Шинжээчийн 1998 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргасан 1776 дугаартай дүгнэлтэд:“...Талийгаач С.Зоригийн өмсөж явсан хувцаснууд дээр цус илэрсэн. Энэ нь бүгд В/3/ бүлгийн харьяалалтай хүний цус байна...",
Шинжээчийн 1998 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гаргасан 1965 дугаартай дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн зүйлс тогтоолд дурьдсантай тохирч байна. Дээрх шинжилгээнд ирүүлсэн пиджак, костюмны нийт гадаргуу нь улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байхаас гадна пиджак нь хар өнгийн даавуун дотортой, потор нь зүүн энгэрийн халаас орчим урагдсан байна. Ирүүлсэн пиджаканд ямар нэгэн гадны хүчний үйлчлэлээр үүссэн урагдалт, цооролт байгаа эсэхэд үзлэг хийж үзэхэд пиджакны зүүн энгэрийн бартаан дээр дээд ирмэгээс 22см-ийн хэмжээнд 2,5,3,2см-ийн босоо байрлалтай цооролт, баруун энгэрийн хажуугийн оёдолоос бсм, доод захаас 40см-ийн хэмжээнд Зсм- ийн цооролтууд, зүүн энгэрийн хажуугийн оёдолоос 11см, доод ирмэгээс 23см-ийн хэмжээнд босоо байрлалтай Зсм-ийн цооролт, мөн зүүн энгэртээ хажуугийн ирмэгээс 25см, суганы доод оёдолоос 11см-ийн хэмжээнд босоо байрлалтай Зсм-ийн зүсэлт, зүүн энгэрийн хажуугийн оёдолоос ЗЗсм-ийн хэмжээнд босоо байрлалтай 3,2,5,3см-ийн хэмжээтэй 3 ширхэг цооролтууд, зүүн ханцуйн мөрний дээд оёдолоос 25см-ийн хэмжээнд босоо байрлалтай 2.5см-ийн цооролтууд тус тус байна.
Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн цамц нь урт ханцуйтай, урдаа энгэртэй нийт гадаргуун талбай улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байхаас гадна зүүн урд энгэртээ захны товчноос доош 4 дэх товчны нүхний харалдаа босоо байрлалтай 4см-ийн мөн 4 дэх товчны нүхний харалдаа энгэрийн ирмэгээс зүүн тийш 4см-ийн хэмжээнд босоо байрлалтай 2.5см-ийн зүсэлт, дээрээс 5 дахь товчны харалдаа зүүн энгэрийн ирмэгээс 3.8см-ийн хэмжээнд хөндлөн байрлалтай Зсм-ийн зүсэлт, 4-5 дахь товчны дунд энгэрийн хармайн баруун доод ирмэгт ташуу байрлалтай 2см-ийн зүсэлт, захны дээд товчноос доош 6 дахь товчны нүхний харалдаа оёдолоос зүүн тийш 8, Юсм-ийн хэмжээнүүдэд 2, 2, 5см-ийн зүсэлтүүд, зүүн хажуугийн босоо оёдолоос урагш 3.5см-ийн хэмжээнд босоо байрлалтай 3.8см зүсэлт, мөн хажуугийн оёдолоос хойш 4, 5см-ийн зайд босоо байдалтай Зсм, 2см-ийн хоёр ширхэг зүсэлт, мөн оёдолоос хойш босоо байрлалтай 2, 8, 2, 7 зүүн ханцуйны мөрний оёдолоос доош 17см-ийн хэмжээнд 3.8см-ийн зүсэлт, баруун энгэрийн дээрээс 4 ба 5 дахь товчны дунд ташуу байрлалтай ирмэгээс бсм-т 2.5см-ийн цооролт, баруун хажуугийн оёдолоос урагш 8см, суганы оёдолоос доош 23см-ийн хэмжээнд 2.3см цооролт тус тус гарсан байна.
Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн өмдөнд ямар нэгэн гадны хүчний үйлчлэлээр үүссэн гэх урагдалт цооролт байхгүй байна.
Мөн шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн подволк, цамцанд гарсан зүсэлт, цооролт давтагдан гарсан байна.
Иймд шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудаас гарсан цооролтууд нь хурц иртэй 2.5 аас Зсм-ийн хэмжээний ажпын хэсгийн өргөнтэй хутга болон бусад зэвсэг ашиглан зүсэж хатгаж үйлдсэн байна гэсэн дүгнэлт өгөх үндэслэлтэй байна...",
С.Зоригийн биед хийсэн задлан шинжилгээний дүгнэлт: Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 1998 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гаргасан 684 дугаартай дүгнэлтэд: “...Хохирогч С.Зоригийн биед цээжний баруун урд талд өвчүүний баруун хажуугийн шугамаар 8, 9-р хавирганы завсраар орж элэгний баруун дэлбэнг гэмтээсэн 1 шарх, цээжний баруун талд суганы шугамаар 9, 10-р хавирганы завсар арьсан доогуур арьсыг урдаас нь хойш нэвт хавж гарсан 1 шарх, цээжний зүүн урд талд эгэмний дунд шугамаар 5, 6-р хавирганы завсар урдаас хойш, зүүнээс баруун тийш чиглэлтэй хөндлөн хавж зүрхний орой хэсгийн үнхэлцэг хальсыг зүссэн шарх, өвчүүний зүүн хажуугийн шугамаар 5, 6-р хавирганы түвшинд дороос дээш, урдаас хойш, баруунаас зүүн тийш чиглэлтэй явж зүрхний таславчийг хаван зүүн ховдолд орж зүүн ховдолын урд дээд ханаар нэвтэлсэн шарх, өвчүүний зүүн хажуу шугамаар аюулхайн зүүн талбайд 6-р хавирганы өвчүүтэй нийлэх хэсгийн мөгөөрсийг дайрч зүрхний орой хэсгийн өөхийг урдаас хойш чиглэлээр үүссэн шарх зэрэг 3 шарх, хэвлийн зүүн урд талд зүүн эгэмний дунд шугамаар хавирганы нумны ирмэгт босоо, хэвлийн зүүн хэсэг рүү урдаас хойш, баруунаас зүүн чиглэлтэй явж зүүн бөөрний өөхөн эдийг өнгөц зүссэн шарх, хүйсний зүүн дээд хэсэгт хүйснээс зүүн тийш 7см зайд хэвлийн хөндийд нэвтэрч сэмжийг өнгөц зүссэн шарх зэрэг 2 шарх, цээжний зүүн талд зүүн суганы урд шугамаар 5, 6-р хавирганы түвшинд босоо урдаас хойш чиглэлтэй арьсыг өнгөц хавсан шарх, зүүн суганы шугамаар 3, 4-р хавирганы түвшинд хөндлөн, арьсанд яс хүртэл орсон шарх, мөн шугамаар 5, 6-р хавирганы завсар босоо, 4, 5-р хавирганы завсраар цээжний хөндийд нэвтэрч уушигны сегментийн гялтанг өнгөц зурсан шарх, суганы арын шугамаар босоо 4, 5-р хавирганы завсраар цээжний хөндийд нэвтэрсэн шарх, мөн шугамаар уг шархны доод зүүн талын 7, 8-р хавирганы завсраар орж уушигны зүүн доод дэлбэнгийн гялтан хальсыг арын 5, 8 дугаар сегментийн заагаар гэмтээн зүрхний орой хэсгийн үнхэлцэг хальсыг гэмтээн зүүн баруун, хойноос урагш, дээрээс доош чиглэлтэй хавсан шарх, уг шархны доод хэсэгт цээжний хөндийд нэвтрээгүй 6 шарх, зүүн бугалганы доод талын босоо өнгөц хатгагдсан шарх, баруун гарын 3, 4-р хурууны 1 үеийн өндгөнд ташуу зүсэгдсэн 2 шарх зэрэг нийт 18 шарх, зүүн хацар, доод эрүүний доор, дээд уруулд, хамрын нурууны баруун талд зулгаралт, хамрын нуруу, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дотор буланг хамарсан цус хуралт зэрэг гэмтлүүд үүсчээ.
Хохирогч С.Зоригийн биед үүссэн гэмтлүүдийн хоёр нүдний зөөлөн эд дэх цус хуралт, хацар дахь зулгаралт нь хатуу мохоо, бусад нь хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.
Хохирогч С.Зоригийн биед үүссэн шархны хүчийг тодорхойлох боломжгүй байна
Задлан шинжилгээгээр хохирогчид ямар нэгэн архаг хууч өвчингүй байсан ба согтууруулах ундааны зүйл илэрсэнгүй.
Хохирогч С.Зориг АВО-ийн системд ВЗ бүлгийн цусгай байна.
Хохирогчийг үхэлд хүргэснээс бусад цээжний болон хэвлийн хөндийд нэвтэрсэн шархнууд нь учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн бугалга, баруун гарын 3, 4-р хурууны зүсэгдсэн шарх, цээжний зүүн болон баруун талын цээжний хендийд нэвтрээгуй шарх, эуүн хацар, доод эрүүний доор, хамрын нурууны баруун тапын эулгаралт, хамрын нуруу, баруун нүдний зовхины цус хурапт зэрэг гэмтэл нь эруул мэндийг түр хугацаатаар сарниулах гэмтлийн хөнген зэрэг болно.
Хохирогчийн хамрын нуруу, баруун нүдний зовхин дахь цус хуралт, доод эрүүний доодох зулгаралт нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
Хохирогч С.Зоригийн биед үүссэн гэмтэл амьддаа үүссэн байна.
Хохирогч нь гэмтэл авсан дариудаа нас барсан байна.
Хохирогчийн хацар доод эрүүний доорхи зулгаралт, хамрын нуруу, баруун нүдний эовхины цус хуралт, баруун гарын 3,4-р хурууны 1-р үеийн зүсэгдсэн шарх зэрэг нь биеэ хамгаалан тэмцэлдснээс үүссэн байх боломжтой. Хохирогч С.Зориг нь 170 см өндөртэй байна"
Дүгнэлт гаргасан
Коммисын дарга
ЭМНХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Монгол Улсын гавьяат эмч, дэд доктор : Л.Жамбалжав
Гишүүд
Эмгэг судлал, шүүх эмнэлэгийн захирал, тэргүүлэх зэргийн эмч . Ч.Батсайхан
АУИС-н мэс заслын тэнхимийн багш, Монгол Улсын төрийн шагналт, дэд доктор, дэд профессор : Н.Даваацэрэн
АУИС-н төв эмнэлэгийн дарга, дэд профессор Э.Мэндсайхан
Шүүх эмнэлэг хариуцсан дэд захирал, тэргүүлэх зэрийн эмч Г.Дагиймаа
Үргэлжлэл бий
Өмнөх нийтлэлүүд
С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай цуврал №3: Ц.Элбэгдорж, М.Энхсайхан нар гэрчийн мэдүүлэг өгсөн нь
С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай цуврал №4: С.Дэмбэрэл, Ш.Батбаяр нар гэрчийн мэдүүлэг өгсөн нь
С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай цуврал №6: Хэргийн газарт хийсэн үзлэг тэмдэглэл
dorj · 2019/04/26
Bulgan abgai 98 onoos hoish yuruusuu ajil hiigeegui murtluu mash tansag amidraad bdg ENE ih sonin BGA bzdee .
Зочин · 2019/04/17
Булган новшид их юм бий үнэндээ эмэгтэй хүн байсан ч юмуу гүүү ч юмуу бүү мэд цор ганц гэрч гэчээд чулуу хөөлгөж байж болх юм худлаа авгай эх болсон 6-н зүйл хамаг амьтаны тусын тулд үнэнээ хэлээд амиа хорол
иргэн · 2019/04/09
Хэргийн газраас олдсон Батүүлийн малгай хаачив
зочин · 2019/04/09
Цагаан малгай яачваа?
Bulgan bol aluurchin · 2019/04/09
Bulgan baitsaalt uguhgui ih tomorch baigaa. Baitsaagch ruugaa "meduuleg uguhgui, tui mai " geed salaavch uguud garaad yavsan. Endees uz https://www.youtube.com/watch?v=OsrJiyJ0pVg