С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай цуврал №3: Ц.Элбэгдорж, М.Энхсайхан нар гэрчийн мэдүүлэг өгсөн нь
2019/04/02
УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 1998 оны 10-р сарын 02-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо 4-р байрны 42 тоотод олон удаа хутгалж хөнөөсөн хэрэг гарав.
Энэ хэрэгт олон хүнийг гэрчээр дуудаж, тайлбар авсан байдаг. Тухайлбал Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Элчин сайд М.Энхсайхан нар гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд тэдний гэрчийн мэдүүлгийг хүргэж байна.
М.Энхсайхан: С.Зориг сүүлийн үед архи уудаг байсан, нилээд залхуу ажлынхаа гүн рүү ордоггүй хүн байсан.
Гэрч М.Энхсайхан мөрдөн байцаалтын шатанд: Би Санжаасүрэн овогтой Зоригийг 1990 оны үеэс эхлэн мэдэх юм. Талийгаачтай улсын бага хурлаас эхлээд хамтарч ажилласан. Талийгаачийн хувьд өөрийнхөө үзэл бодлыг их хамгаалдаг, өөрийнх нь үзэл бодлыг олон хүн сайн ойлгодоггүй байсан байх гэж боддог. Өөрөөр бие дааж нам байгуулах гэж хэд хэдэн удаа үзэж байсан. С.Зориг их тайван, уур уцаар багатай хүн байсан. Харин сүүлийн үед архи уудаг байсан. Талийгаач өөрөө нилээд залхуу ажлынхаа гүн рүү ордоггүй хүн байсан. Талийгаачийн авгайг 1-2 удаа л харж байсан. Харахад нилээд хэл амтай байрын хүн харагдаж байсан. Тэр хүний хувийн зан байдлыг талаар сайн мэдэхгүй. 1998 оны хаврын чуулганы үеэр 3-р сарын сүүлчээр санагдаж байна. Намын чуулганыг талийгаач С.Зориг даргалсан. Тэр өдөр нь би дурсгалтай юм гэж бодоод өөрийнхөө ORIENT маркийн бугуйн цагийг түүний хармааны цагаар солилцсон юм. Талийгаачийн хармааны цаг одоо болтол надад байгаа. Намрын чуулганаас хойш С.Зоригтой цөөхөн уулзсан. Тэгээд би ажлаа удаагүй өгсөн юм. Миний солилцсон цаг шинэ бугуйн цаг байсан ба зүүгээд 1-2 хоног болж байсан болохоор онцлог шинжийг нь мэдэхгүй Япон улсад үйлдвэрлэсэн ORIENT маркийн шаргал өнгийн нүүртэй байсан байх. Дундуур нь цагаан өнгийн хосолсон өнгө орсон оосортой байсан. Би уг цагийг харвал бараг таних болов уу. Үүнээ өөр санагдаж байгаа юм алга байна. Уг цаг нь механик цаг биш, кварц цаг байсан. С.Зоригийг сайд болсноос хойш түүнтэй ажил төрлийн талаар уулзаж байгаагүй.
2015 оны 11-р сарын 02-ны өдөр өгсөн: “... Ардчилсан намрын чуулган хуралдаж гол хэлэлцэж байсан асуудал нь Монгол улсын Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг дэмжих эсэх асуудал байсан. Уг хурдыг даргалагч нь талийгаач С.Зориг байсан. Уг хуралдаанаас гарсан шийдвэр нь миний толгойлж байсан Засгийн газрыг огцруулья гэсэн шийдвэр гарсан. Тэгээд уг шийдвэр гарсны дараа хуралд оролцогч намын гишүүд суудлаасаа босож эхнээсээ гарцгааж байх үед би С.Зориг дээр очсон. Түүн дээр очиход ширээн дээрээ халаасны цагаа ил тавьчихсан байсан ба түүнд хандсан олсон явдлыг дурсгал болгон цагаа солилцсон. Би ерөнхий сайд болоод огцорч байсан ба мөн ардчилсан нам өөрийн засгийн газраа огцруулж байсан явдал нь дурсгалтай байсан юм. С.Зоригийн надад өгсөн цаг нь ер нь бол байгаа байхаа. Хуучин эхнэр Шүрэнцэцэгийн гэрт байгаа байх гэж бодож байна. Ер нь бол уг цагийг С.Зоригоос аваад өдөр тутам хэрэглэж байгаагүй. Харин дурсгал болгоод хадгалчихсан юм....” хэмээн тус тус мэдүүлж байжээ.
Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж мөн энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгч байсан ажээ.
Ц.Элбэгдорж: ...коридорт хүн уначихсан, даавуугаар бүтээчихсэн, хөл хаалга руу харчихсан...
Гэрч Ц.Элбэгдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би талийгаачийг 1989 оноос эхлэн таних болсон ба Ардчилсан холбоог үүсгэн байгуулах үеэс оролцож таньдаг болсон. С.Зориг бол тодорхой ойр дотны хүрээний найз нөхөдтэй байсан. Бид хоёр ажил төрлийн харилцаатай байсан. Хувийн амьдралын талаар би сайн мэдэхгүй. С.Зоригтой хамгийн сүүлд 9-р сард хурал дээр уулзаж байсан санагдаж байна. 1998.10.02-ны өдөр шадар сайд асан Пүрэвдоржийн оршуулгын комиссын даргаар томилж захирамж гаргаж байсан ба захирамжийн төслийг Лхагваа дарга бэлдэж орж ирсэн. Тэгэхэд нь би түүнээс С.Зоригт өөрт нь хэлсэн үү? Зөвшөөрсөн үү? гэж асуухад хэлсэн, зөвшөөрсөн гэж хэлж байсан.
1998 оны 10-р сарын 02-ны орой гэртээ 23 цагийн орчим гэртээ ороход утас дуугараад циркийн Батмөнх дарга яриад маргааш хөдөө чононд явж чадахгүй боллоо. С.Зориг хутгалуулчихсан гэнэ. Хөдөө хамт явах хүмүүс бас явж чадахгүй болчихлоо доо. Энэ тухай сая надад Ц.Уугангэрэл хэллээ гэж хэлсэн. Би тэр өдрийн маргааш хагас сайн өдөр байсан тул хүмүүстэй чононд явахаар ярьчихсан байсан. Тэгээд би утсаар тэрийг мэдээд шууд Д.Мөрөн рүү утасдаад юу болсон юм бэ? гэж асуухад С.Зориг хутгалуулчихсан байна, би очиж явна гэж хэлсэн. Тэгэхээр нь би очье гэж комиссартаа унаа дууд гэж хэлсэн. Намайг ирэхэд талийгаачийн байрны гадаа 2-3 машин байсан ба цагдаагийнхан хамгаалалтад авчихсан байсан. Би Д.Мөрөнг асуугаад орсон ба хамт комиссар Д.Нямсүх орсон. Ороход коридорт хүн уначихсан, даавуугаар бүтээчихсэн хөл хаалга руу харчихсан би хөл дээгүүр нь алхаад орсон. Би коридороор ороод зүүн гар талын том өрөөнд орсон ба булангийн ширээнд суусан. Тэр өрөөнд Д.Мөрөн, хотын цагдаагийн дарга Н.Ганболд, гишүүн Ша.Батбаяр, Баянгол дүүргийн засаг дарга С.Эрдэнэ, талийгаачийн ах С.Баяр нар байсан. Би тэнд 5-10 минут болоод гарсан. Би тэр өрөөнөөс гараагүй, өөр өрөөнд ороогүй. Ямар нэгэн юманд гар хүрээгүй...” гэж тус тус мэдүүлжээ.
Үргэлжлэл бий...
1 · 2019/04/11
хүний хүүрэн дээгүүр алхаж гараад кино үзэж байгаа юм шиг цаад өрөөнд нь ороод суудаг сонин гар вэ, үзлэг хийж байхад хэн ч орж болохгүй биз дээ. ядаж цогцосыг нь авч яваагүй байхад гүйж очоод л ёстой сонин
Зочин · 2019/04/05
Бат-Үүл захиалсан нь үнэн байхаа. Тэгээд баатар цол авсан.
Зочин · 2019/04/02
Aluurchin ny KGB, urvasan tagnuulchaa alsan asuudal