У.Хүрэлсүхийн сонголтыг таалаагүй бүлэглэлүүд МАН-д бий боллоо
2020/07/16
МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар улирсан. Тэрээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу өөрөө танхимаа бүрдүүлсэн юм. Ерөнхий сайд хэнтэй ч ярилгүйгээр сайд нараа томилсон.
Гэнэт зарласан сайд нарын нэр яг л баяр наадмын бөхийн таавар шиг юм болсон. Ерөнхий сайдын танхимын гишүүдээ зарлахад сайд болохоор эртнээс бэлдсэн, нэр дэвшилгүй үлдсэн, зөвшөө тохироонд орсон олон горилогч байсангүй. Харин голдуу тухайн яамандаа ажиллаж байсан хүмүүс дэвшиж сайдаар томилогдлоо.
Гэвч Ерөнхий сайдын “толгой”-гоороо шийдэж бүрдүүлсэн танхим МАН-ынханд таалагдсангүй. МАН дахь хамгийн хүчтэй Сү.Батболдын фракц ч хүссэн яамдаа авч чадсангүй. Гаднаас сайд горилогчид болох Батлан хамгаалах яамыг жил гаруйн өмнөөс “усалсан” Ж.Энхбаяр, мөн Ө.Энхтүвшин, Д.Зоригт, Д.Оюунхорол, Д.Тэрбишдагва, Н.Хүрэлбаатар, Б.Цэнгэл, Н.Цэрэнбат, П.Ганхүү, Г.Ганбаяр нарт сайдын суудал олдсонгүй. УИХ-аас сайд болно гэж байсан Д.Сумьяабазар, Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нар болсонгүй.
Сайдад гарцаагүй яригдаж байсан хүмүүсээс Я.Содбаатар л Шадар сайд, УИХ-аас Л.Оюун-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар, Д.Сарангэрэл, Х.Нямбаатар нарын гишүүн сайд болов.
Харин сайдад горилогч бусад нь бөөн бухимдал болжээ. Яамаа харж хандаад явж байсан зарим горилогч агсам тавиад, хаалга саваад гарсан тухай ч ярьж байна.
Уг нь хэдхэн сарын өмнө МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийг 64-үүлээ кнопдож баталсан. Гэсэн ч энэ сонгуульд ялалт байгуулж Үндсэн хуулийн өөрчлөлтийг эдэлж эхлэнгүүтээ зүхэж гарсан байгаа юм. УИХ-д сонгогдсон 62 гишүүний нэгээс дээш сонгогдсон болгон нь сайд болчих гээд хэсэг явлаа. Гэтэл Үндсэн хуулийн өөрчлөлтөөр дөрвөн гишүүн л сайд болох боломжтой байдаг. Эндээс л дээр хэлснээр баталсан хуулиа шүүмжилж эхэлсэн хэрэг.
Нөгөөтэйгүүр Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдын тэргүүлсэн Засгийн газрын бүрэлдэхүүнийг ажиглагчид, судлаачид хоёр янзаар харж байна.
Эхнийх нь энэ бүрэлдэхүүнээр Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл ажиллана. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа дээр яригдаж байсан “хуучны” голдуу хүмүүсээ сайдаар томилж танхимын бүрэлдэхүүнээ өөрчилнө. Сайдыг томилох, чөлөөлөх нь Ерөнхий сайдын захирамжаар шийдэгддэг болсон тул УИХ яах вэ, ийх вэ гэж толгой өвдөхгүй, тохиролцоонд хүрэх гэж зовлон болохгүй.
Хоёр дахь нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН дахь бүлэглэлүүд болоод Ерөнхийлөгчийн санаа онооны хавчлагад орсон. Тиймээс Засгийн газартаа мерит зарчмаар өгсөж ирсэн мэргэжлийн хүмүүсийг авсан. Улс орны хувьд ашигтай, хэрэгтэй хувилбараар шийдвэр гаргасан гэж байна.Харин нөгөө талдаа Ерөнхий сайдын энэ шийдвэр МАН-д дахин шинэ гомдогсдын арми бий болгож, нөгөөдүүл нь ойлголцдог хэсгээрээ нийлж нэгдэж намын даргаа эсэргүүцэж тэмцэх талаар уулзаж ярьцгааж эхэлжээ.
Засгийн газар бүрдсэн өдрөөс хойш Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн сонголтыг таалаагүй МАН-ын гишүүд энд тэнд хэсэг бусгаараа уулзаж эхэлсэн байна.
Тухайлбал, баяр наадмын үеэр Д.Сумьяабазар, Ж.Мөнхбат, Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт нар “таарч” яриа хөөрөө болж, хэл амаа тааруулсан байгаа юм. Энэ жилийн Орон нутгийн сонгууль, ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Ерөнхий сайдыг “хөдөлгөж”, Засгийн газрыг нь унагах хэрэгтэй юм байна гэсэн шийдэлд хүрчээ. Ийм мэдээлэл МАН-д яригдаж байна.
Мөн шинэ Засгийн газар бүрдсэний дараа тус намын томоохон фракцийг тэргүүлдэг Сү.Батболд ихээхэн ууртай үлджээ. Тэрээр бас л дээрх гишүүдийн адил У.Хүрэлсүхэд гомдолтой хоцорсон бололтой.
Сү.Батболд Ерөнхийлөгчид хандаж дэмжлэг авахаар бэлдэж байгаа ажээ. Түүний үзэж байгаагаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулгыг ч сонсолгүйгээр сайд нараа сонгож томилсон. Тэгэхээр Ерөнхийлөгч түүнд тусалж “галын дэмжлэг” үзүүлнэ гэж найдаж байгаа юм байна.
Сү.Батболд ингэхдээ намдаа байгаа М.Энхболдын талын гэгддэг гишүүдийг нэгтгэж, дээрээс нь фракцгүй гишүүд болох Х.Болорчулуун, Ц.Анандбазар нарыг нэгтгэж байгаад намын даргадаа өөрийгөө мэдрүүлэх эхний алхмаа хийхээр бэлтгэж буй гэх мэдээлэл бас л МАН, улс төрийн хүрээнд яригдаад эхэллээ.
Ер нь бол МАН-ын гишүүд иймэрхүү мэдээлэл, санаа оноогоо нуухгүй байна. Гомдож байгааг нь Ерөнхий сайд мэдэх хэрэгтэй гэж үзэж байгаа бололтой юм.
Ерөнхийдөө бялуу хуваагаагүй гэж намынхандаа шүүмжлүүлж байгаа Ерөнхий сайд улс орны өмнө тулгарсан эдийн засгийн хямралын хажуугаар намдаа өрнөх эрх мэдлийн төлөөх хямрал, дажинг зохицуулах, засгаа хамгаалах гэж нэлээд ажил болох бололтой дог.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
прогноз · 2020/07/17
Батболд, Сумьяа сайд нартаа амжидт хүсье, нээрээ 25 байтугай 30 гишүүн дэмжинэ шүү, цаг алдаад юу хиийхэв дээ, ажилдаа орцгоо....
бодит үнэн... · 2020/07/17
Маш зөв хувилбар бна шоо, сөрөг хүчний 14 кноп хэзээд туслахад бэлэн, та нарт ердөө 25 кноп л бх нь чухал, тгд л засаг та нарынх шоооо амжилт....
Зочин · 2020/07/16
Яс булаацалдсан нохой шиг байхын оронд эх орон ард түмнийхээ өнөөгийн байдалд дүгнэлт хийж яаралтай ажиллаж эхлэхгүй бол сонголтоо луйвардуулсан нэр дэвшигчид,дээр нь яагаад ч юм бэ сонголт нь санаанд хүрээгүй сонголт болсонд харамсаж ууртай байна шүү.Хуучин шигээ сайд болохыг хүссэн хуучцуул одоо амаа татвал таарна даа.Сү Батболд мэт Дундговьд төмөр зам тавьж өгнө ч гэх шиг үлгэр ярьж сонгогдсондоо баялавал болоо юм бишүү?Та иймэрхүү байвал бүрэн арчигдахаа мэдэж байгаа биздээ.Энэ болл хатуу анхааруулга шүү.
Зочин · 2020/07/16
Хөлдүүг мөнгө өгөхгүй бол хэн тоож дэмжхэв дээ мөнгөөр цутгаж гач ирсэн луйварчин
Зочин · 2020/07/16
Бас ч гэж оргүй биш байж болох л хувилбар байна шүү? Тэр Сү. Батболд Д. Сумъяабазар нарын тухайд анхаарах хэрэгтэй дээ Хүүк ерөнхий сайд минь
Ард · 2020/07/16
Бүлэглэлийн эсрэг бас бүлэглэл үүсвэл хэцүү болно. Монголд маань сайн зүйл болохгүй.
Zochin · 2020/07/16
Naad xudal medeellee boli. Yun yasan frakts .odoo turiig xuvaaj taltsdagaa zogsoo.
Зочин · 2020/07/16
Ардчиллын ноход ч бахардаж байна даа. Гэвч Сү.Батболд нарч найдваргүй этгээдүүд шүү дээ? Хүүкээ
тийм шүү · 2020/07/16
Хүрэлсүхээ өөрийн шийдвэр өөртөө зөв одоо олон юм ярьж сонсолгүйгээр ажлаа хий , сөрөг хүчнээ ашигла
Зочны индер · 2020/07/16
Нэгэнт томилогдсон зүйл дээр яс булаацалдмааргүй байх юм.Миний бодлоор Шадар сайдад үнэхээр зөв хүн тавьсан юм шиг санагдаж байгаа.Иргэдээ авч ирэх тал дээр анхаарч авч ирээд эхлээд байна.Энэ мэтээр ажил нь эхлэж байгаад баяртай байна.
зочин · 2020/07/16
Зууны мэдээ сонины ард нөгөө л хов хутгаж, үймүүлсэн Энхбаяр л бгааш дээ
Зочин · 2020/07/16
Сумъяабазар мазар гэх допингтой бөх мөх мэт одоо хэрэггүй ээ? Ялангуяа Сү.Батболд нар бол бүүр хэрэггүй ер нь оффшорт нэртэй данстай Монгол улсын байгалын баялагийг гадныханд худалдаж улсад их хэмжээний хохирол учруулж хөрөнгөжсөн энэ хүн хогийг энэ хэргээр нь яллах ёстой юм шүү
Zochin123 · 2020/07/16
Shadar said Sodbaatar harin ch nuruutai olon jil ulsturd bsn turshlagatai hun. Zuv songolt bolson gj bodoj bn
Иргэн · 2020/07/16
Сү.Батболдыг УИХ- д ч нэр дэвшүүлэх хэрэггүй байсан юм. Чамлахаар чанга атга гэж Батболдод хэлэх байна. Ер нь улстөрөөс зайлах хэрэгтэй
Taliin huu · 2020/07/16
hurelsuhiin zasgiin gazar urid unmu bgaagui shine zasgiin gazar baiguulagdsan gj bodoj bna
Gan uzegten · 2020/07/16
У.Хүрэлсүхийн Мэргэжлийн засгийн газрын нийт гишүүддээ ажлын амжилт хүсье. Зөв хүмүүсээ томилсон шүү.