Өнөөдөр ачаалалаа дийлэхгүй байгаа нийслэлд  автозамын түгжрэл гээч асуудал байгаа. Үүнийг дагаад  төлбөртэй зогсоол гэх асуудал гарч ирсэн. Асуудал гэдгийн учир нь өнөөдөр нийслэлд байгаа төлбөртэй зогсоолууд бүгдээрээ өөр үнэ ханштай,  нэгдсэн стандарт, таних тэмдэг, тохижилтын талаар дурсаад ч хэрэггүй.  Өнөөдөр Монгол улсын хэмжээнд байгаа төлбөртэй зогсоолуудаас олон улсын жишигт нийцсэн нь өдрийн од шиг л цөөн. Тэгвэл нийслэлд үйл ажилагаа явуулж байгаа төлбөртэй зогсоолуудаас дараах  12 нь л зөвшөөрөлтэй бөгөөд бусад нь бүгд хууль бусаар ашиг орлого олж байгаа нөхдүүд гэнэ.   

Төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг зөвшөөрөлтэй газруудыг  нэрлэбэл:

1.                  СХД, 19 хороо, СХД-ийн ЗДТГ-ын ормын авто зогсоол

2.                  СБД, 1 хороо,"Гурван  гал" худалдааны төвийн баруун талд

3.                  ЧД, 4 хороо, ЧД-ийн ЗДТГазар орчимд

4.                  ЧД, 4  хороо, Барилгачдын талбай орчмын авто зогсоол

5.                  ЧД, 5 хороо, Ялалтын талбай орчмын авто зогсоол

6.                  ЧД, 4 хороо, 3-н яамны орчимд

7.                  БГД, 5 хороо, Шастины нэрэмжит 3 дугаар нэгдсэн эмнэлэг орчимд

8.                  СБД, 2 хороо, Авто тээврийн газрын зүүн талд

9.                  СБД, 1-р хороо, ЗЦГ-ын урд талын зогсоол

10.              Чингэлтэй дүүрэг  1-р хороо, Хангарьд ордон

11.              СБД, 8 -р хороо, Спортын төв ордон

12.              СБД, 8 -р хороо, Спортын төв ордон

 

Харин бусад нь тухайлбал, Улаанбаатар зочид буудлын төлбөртэй зогсоол,  Баянгол зочид буудлын төлбөртэй зогсоол зэрэг нь ашигтай ажиллаж байгаа ч  Нийслэлийн автоазамын санд нэг ч төгрөг  тушаадаггүй ажээ.  Хэрвээ нийслэлд  үйл ажиллагаа явуулж, ашиг олж л байгаа бол  заавал улсдаа мөнгө тушаах ёстой.  Харин тушаахгүй  ийнхүү “гонжирч” байгааг  хүн бүр өөрийнхөөрөө дүгнэх биз.

Нөгөө талаас төрийн байгууллагууд төлбөртэй зогсоол ихээр ажиллууулж байнаа.  Үүнд жолооч бүрийн зэвүү дургүй зэрэг хүрч байгаа. Манай төрийн байгууллагуудын хүнд суртал ямар билээ. Дарга, хурган дарга, мэргэжилтэнтэй нь уулзах гэж хоёроос гурван цаг үүдэнд нь хүлээх бол энүүхэнд. Хүлээж, хүлээж арай гэж нэг юм уулзтал, би энэ асуудлыг мэдэхгүй, тэр даргатай уулз, ийм материал бүрдүүд гэх мэтээр өөр хоорондоо бөмбөг дамжуулж байгаа аятай нааш цааш нь гүйлгэнэ. 
Гэтэл тэр хооронд гадна зогсоолд тавьсан машинаас нь минут, секундээр тооцож мөнгө авах агаад гурван цагаас хэтэрсэн тохиолдолд нэмж торгуулийн мөнгө нэхнэ. Ер нь  төрийн байгууллагын албан хаагчид татвар төлөгч та бидний мөнгөөр цалинжиж байгаа улс. Өөрөөр хэлбэл бидэнд үйлчилснийхээ төлөө бидний мөнгөөр цалинжиж байгаа улс.  Тэгэхээр  гадна зогсоолыг  үнэ төлбөргүй болгочих хэрэгтэй юм. Нөгөө талаас төрийн байгууллагын  зогсоолын мөнгийг  өгч чадахгүй үе хүртэл байдаг.  

Энэ бүхнээс харахад нийслэлийн авто замын газар гэж байгууллага ажлаа асар муу хийж байгаа юм.  Өөрөөр хэлбэл  хууль бус, төлбөртэй зогсоолуудыг албан ёсны болгоод  замынхаа санд нийт орлогынх нь  60 хувийг  аваад нийслэлийнхээ замыг олигтойхон шиг засчихаж чадахгүй л байна.  

 Замаа олигтой засаж чадахгүй бол ядаж төлбөртэй зогсоолоо  албажуулаад өгчихмөөр байна Нийслэлийн автозамын газрынхаан. Машин авсныхаа төлөө хангалттай олон татвар төлж байгаа жолооч нар  өдөр тутам  хаа хамаагүй нөхдүүдийн халаасыг зузаатгамааргүй байна шүү.

А.Баярмаа