Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Авто тээврийн үндэсний төв, Механик инженерийн сургууль, Цагдаагийн ерөнхий газрын нийтийн хэв журам хамгаалах газартай хамтран манай улсад импортоор оруулж ирэн худалдаалагдаж буй мотоциклийн зарим эд ангийн техникийн үзүүлэлт, метал хийцийн бүтэц, чанар байдлыг судлах, стандарт үзүүлэлтийг тогтоох хяналт шалгалтын ажлыг хийлээ.
 
Шалгалтаар мотоциклийн худалдаа төвлөрдөг томоохон захууд болох "Өгөөмөр", "Техник импорт", "Нарны буман гэрэл", "Нэкст моторс"  гэх мэт худалдааны төвүүдэд газар дээр нь очиж танилцсан юм.

Манай улсад 2013 онд гаалиар 36,968 ширхэг,  2014 оны 1 дүгээр улиралд 5,532 ширхэг мотоцикль орж ирсэн байна.  Эдгээр мотоциклууд нь ОХУ, БНХАУ, Энэтхэг, Солонгос, Япон зэрэг улсаас импортоор оруулж ирэн худалдаалагддагаас ихэнхи борлуулалтын хувийг БНХАУ-аас оруулж ирдэг мотоциклууд эзэлдэг байна. 

ceaa3f9cf0321ef8original

Эдгээр улсуудаас оруулж ирэн худалдаалдаг мотоциклууд нь Монгол улсад зориулан үйлдвэрлэдэггүй харин экспортод гаргадаг олон улсын стандартын асфальтан замын мотоциклууд байдаг байна.

Үүнээс үзэхэд манай улсад хот, хөдөө, хар зам, шороон зам гэх мэт газруудад зориулан үйлдвэрлэгдсэн иргэдийн нийтлэг хэрэглээний мотоциклийн стандарт байдаггүйгээс өдөр тутам гарч буй техникийн эвдрэл гэмтэл,  осол аваар буурахгүй байгаа нь Монгол улс цаашид зайлшгүй мотоциклийн стандартыг боловсруулан мөрдөх шаардлага гарч ирж байна.

2013 онд гарсан мотоциклийн жолооч нартай холбоотой зам тээврийн осол, хэргийн танилцуулга

Мотоциклийн жолооч нартай холбоотой зам тээврийн ослын улмаас жилд дунджаар 100 орчим хүн нас барж, мөн төдий тооны хүн бэртэж гэмтэн хөдөлмөрийн чадвараа алдах байдал гарсаар байна.

d240117741988862original

2012 онд мотоциклийн жолооч нартай холбоотой зам тээврийн осол 371 гарч байсан бөгөөд 2013 онд 330 болж буурсан үзүүлэлттэй байгаа боловч хэрэг, ослын улмаас нас барсан аүн 2012 онд 112, 2013онд 112, гэмтсэн хүн 2012 онд 187, 2013 онд 191 болж 2,1 хувиар өссөн байна. 

Хөдөө орон нутагт гарч байгаа мотоциклийн жолооч нартай холбоотой зам тээврийн осолд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осолд орсон тохиолдолд 2012 онд 119 буюу нийт мотоциклийн жолооч нартай холбоотой ослын 32 хувь, 2013 онд 93 буюу 28,1 хувийг эзэлж байна.

Согтуугаар мотоцикл жолоодож яваад зам тээврийн осолд холбогдсон тохиолдол нь:
2012 онд согтуугаар мотоцикль жолоодож яваад зам тээврийн осолд холбогдсон тохиолдол 32% байсан бол 2013 онд 28,1 хувь болж буурсан нь мотоциклийн жолооч нарт тавигдах хяналтыг чангатгаж, согтуугаар жолоодох явдлыг багасгавал зам тээврийн осолд өртөх нь буурах шинж байдал ажиглагдсан байна. 

Эдгээр байдлуудаас харахад мотоциклийн жолооч нартай холбоотой зам тээврийн осол Төв, Өвөрхангай, Говь-Алтай, Завхан, Ховд аймгуудад ихэвчлэн бүртгэгдсэн байгаа нь баруун бүсийн уулархаг, бартаа саад ихтэй газруудад осол аваар ихээр гардаг гэсэн таамаглал дэвшүүлхээр байна. Мөн зам тээврийн осолд өртөхдөө 251 нь хамгаалах малгай хэрэглээгүй явсан.

9163718868f487feoriginal

Үүнээс үзэхэд орон нутгийн замд гарч байгаа мотоциклтой холбоотой зам тээврийн осол нь тухайн жолоочийн замын хөдөлгөөний дүрэм баримталдаггүй, дүрмийн мэдлэг хомс, бүрэн бус  тээврийн хэрэгсэл жолооддог, хэн дуртай хүн нь мотоцикль жолооддог, хамгаалах малгай өмсдөггүй, улиралын чанартай унааг жилийн дөрвөн улиралд хэрэглэж ихэвчлэн уул хад, бартаа ихтэй замуудад мотоциклийг согтуугаар жолоодож хурд хэтрүүлэн давхиснаас онхолдох байдлаар зам тээврийн осолд өртөж, ингэхдээ хамгаалах малгай зориулалтын дагуу өмсөж хэрэглэдэггүй байдал нь нас барах, гэмтэх шалтгаан болдог байна. 

Мөн манай улсад оруулж ирдэг БНХАУ-ын мотоциклууд нь  манай нөхцөлд тохирохгүй гэдгийг Замын цагдаагын газраас хэлж байгаа бөгөөд үүнд:

1.    Хайлшин обудтай учир хурдтай явж буй үед чулуунд цохиж бутрах аюул өндөр байдаг.
2.    Мотоциклийн хүндийн төв доороо байх байтал дээрээ байралдаг нь мөн адил осол гарах нэг том аюул нь болоод байна.  

Иймд импортоор оруулж ирэн худалдаалдаг мотоцикл болон түүнтэй төстэй техник хэрэгслүүдэд 2 ширхэг хамгаалах малгайг заавал дагалдуулан өгдөг  болгох, манай нөхцөлд тохирсон стандарттай зайлшгүй болохын тулд ажлын хэсгээс Механик инженерын сургуулийн лабораторын шинжилгээнд өгсөн мотоциклийн дүнг үндэслэн боловсруулж Шадар сайдын  түвшинд асуудлыг тавьж шийдвэрлүүлэх, согтуугаар  мотоцикл жолоодохгүй байх чиглэлээр цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа ажилд төрийн байгууллага, олон нийт хамтарч ажиллах, мотоциклийг зөвхөн хуулийн этгээдийн эрхтэй аж ахуй нэгжээр дамжуулан оруулж ирдэг байх бөгөөд зайлшгүй улсын бүртгэлд бүртгүүлэн дугаар авсан байхаар эрх зүйн зохицуулалт хийлгэх хэрэгтэй байна. 
24tsag.mn