Д.Сумъяабазар: Замын түгжрэлийн талаар НИТХ дээр хатуухан шийдвэр гаргахаар хүлээгдэж байна
2021/11/17
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазараас дүүжин тээвэр болон замын түгжрэлийн талаар тодрууллаа.
Д.Сумъяабазар:
- Дүүжин тээвэр дээр эхлүүлсэн ажил байгаа. Маршрутыг нь судлахаас эхлээд асуудал байна. Шууд шийдвэрлэх боломжгүй байгаа юм. Өмнөө үгүйсгэх гээд байдаг. Нийтийн тээвэрт юуны түрүүнд парк шинэчлэлийг дан давхар нийлсэн цахилгаан автобусаар нэмэгдүүлэхээр зорьж байна. Түүнчлэн баганан тулгуурт нийтийн тээврийн хэрэгслийн судалгаа хийгдээд ТЭЗҮ нь удахгүй батлагдана. 2024 онд эхний ээлжийг нь ашиглалтад оруулна гэж амлаж байна. Энэ төсөл Дүүжин тээвэр шиг наана, цаана болохгүй байх.
- Дүүжин тээврийг хариуцаж байгаа хүмүүсээс нь асуу. Ямар учраас ийм тээвэр оруулж ирэх болсон юм бэ гэдгийг шийдвэр гаргасан хүмүүсээс нь лавлах хэрэгтэй.
- Яармагийн түгжрэл асуудал болж байна. Богино хугацааны арга хэмжээ авахаар иргэд эсэргүүцдэг. Нийслэлд жилд 35 мянган иргэн шилжиж ирж байна. Улаанбаатарт жилд 80 мянган хуучин авто тээврийн хэрэгсэл орж ирж байна. Ирэх 2022 онд 1 сая 539 мянган иргэндээ хүрэх төсвийг батлах гэж байна. Бидний төсвийг эдгээр хүмүүс авч байгаа нь шударга бус зүйл. Тиймээс нийслэлд шилжиж ирэх хөдөлгөөн, өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэрэгслийн нэмэгдлийг зогсоох хэрэгтэй. Зогсоохоос өөр аргагүй.
- Түгжрэлийн асуудал эрэмбийн нэгдүгээрт байгаа. Тэгш сондгойгоор явах уу эсвэл автомашиныг насжилтаар нь ангилах уу. Автомашины хураамж, замын хураамжийг нэмэх үү. НИТХ дээр энэ мэтчилэн хатуухан шийдвэр гаргахаар хүлээгдэж байна. Татварын зохицуулалтаар л энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол нийслэл Улаанбаатар хот амьжиргааны түвшин бусад аймгуудтайгаа харьцуулахад хамаагүй бага болчихлоо. Хямд амьдралын өртөгийг хайсан иргэд Улаанбаатарт ирж байна. Үүнийг буруутгах аргагүй байхгүй ч дэлхийн бүх хот үнэтэй байдаг.
- Нийслэлийн захиргааг арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө яармаг руу нүүлгэнэ.
иргэн · 2021/11/17
Хотын төвд барилга барьдгийг болиулах хуучих барилгыг зарах биш буулгаад зам талбай болгомоор санагддаг. Хааш хаашаа 2 км урт бөглөрөл үүсгэдэг Нарантуулын уулзвар гэж хэцүү даваа байнаа.
зориг · 2021/11/17
Нийтийн тээврийг сайжруулна гээд баахан ТЭЗҮ батлуулаад хэдэн зуун саяаар хийлгэх юм, тэгээд 1 дарга нь өөр хэлбэрээр хийнэ гээд бас баахан мөнгө үрнэ. Тэр метро, дүүжин зам гээд төслүүд дээр зураг төсөл ТЭЗҮ гээд хичнээн арван хүн ажиллуулаад, хэдэн зуун саяыг зарцуулаад 1 сейфэнд хог болоод хэвтэх юм даа.
зочин · 2021/11/17
эхний ээлжинд тэгш сондгойгоор нь явуулж байх хугацаандаа багтад БОАЖЯ, ХХАА, ЗТЯ, УУХҮЯ, БХЯ болон түүний харьяа агентлаг болон ЦИС, ТИС, ХЦИХ, ЦА зэрэг ИС-дыг хотоос гаргаж чадвал хөдөө нутаг хөгжиж, цул сэлбэгдэнэ. Мөн 2010 оноос хойш хотод орж ирсэн нөхдийг нутаг руу нь буцааж, шилжин ирэлтийг зогсоох хэрэгтэй
иргэн · 2021/11/17
хуучин машиныг лизингээр өгдөгийг зогсоо
хүннү · 2021/11/17
Шилжих хөдөлгөөнийг зогсоо. Бөөний төвүүд, Их дээд сургуулиуд, БОАЖЯ, ХХААЯ, ЗТЯ, УУХҮЯ, БХБЯ, түүний харяа агентлагуудыг хотын захад гарга. Тэгээд нэг үз дээ. Хотын төв хоосорч захын хороололуу танигдахгүй болтлоо хөгжнө.