Ж.Батжаргал: 1072 хувьцааны ногдол ашгийг сар шинээс өмнө иргэдэд олгох хэрэгтэй
2023/01/12
Иргэн бүрт олгосон 1072 хувьцааны 2021-2022 оны ногдол ашгийг иргэд энэ оны нэг, хоёрдугаар сарын эхэнд багтаан олгох ёстой хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батжаргал хэллээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр тэрбээр "Ерөнхий хяналтын сонсголтой холбогдуулан тодорхой хууль журамд өөрчлөлт хийгдэнэ. Харин тэр болтол Засгийн газраас иргэдэд 1072 хувьцааны үр өгөөжийг өгөх тал дээр чиглэл өгөх хэрэгтэй. 1072 хувьцааны үр өгөөжийг дээшлүүлэх асуудал, өнгөрсөн жилүүдийн ногдол ашиг хуваарилах асуудлыг судалж, энэ дагуу арга хэмжээ авах хэрэгтэй. Болж өгвөл сар шинээс өмнө иргэдэд олгох хэрэгтэй. Нөхцөл байдал хэцүү байна. Монголын ард түмэн баялгийнхаа ашгийг хүртэх ёстой" гэв.
ЗОЧИН · 2023/01/18
Хэдэн төгрөг орж ирдэг юм бол Улс орноо хөгжүүлэхэд зарцуулаач ээ. Бэлэн мөнгө тараасаар байтал ажил хийх хүнч олдохгүй улс ч хөгжихгүй. Тэрнийхээ оронд үйлдвэр барьж, хүмүүсээ ажилтай, орлоготой болгож байж л улс хөгжинө шүү дээ
zochin · 2023/01/18
Шанага нь тав шавхруу нь 3 царайлсан муу гөлөг
Зочин · 2023/01/12
Монгол хүн баялагынхаа эзэн болох ёстой
Зочин · 2023/01/12
zob shuu.1072 hubstaanii upamshiliig nohoj olgoh heregtei.
Зочин · 2023/01/12
Тэрийг чинь дагаад юмну үнэ нэмэгдчихээд хэзээ ч буудаггүй юм. Төрийн албан хаагчдын цалинг нэмсэн нэмсэн л гээд байгаа нэмэгдэж сүйд болсон юм алга гэтэл тэр цалин нэмэгдэх сургаар нь юмны үнэ бас нэмэгдчихдэг юм. Худлаа попорч өөрийнхөө карманаас мөнгө өгөх гэж байгаа юм шиг саймшрахаа болиочоо новшнуудаа.