Чоно мэт ноёдыг үнэг шиг түшмэл дагадаг гэдэгтэй адил Нийслэл Улаанбаатар хотын захиргаанд хэн нэгний татаас, дэмжлэгтэйгүйгээр албан тушаалд томилогдсон хүн нэгээхэн ч үгүй билээ.

Үүн лугаа адил тодорхой албан тушаалтны дэмжлэгтэйгээр томилогдсон Нийслэлийн хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам, Орлогч дарга О.Оджаргал нарыг АТГ-аас шалгаж байна. Өөрөөр хэлбэл хотод нүүрлэсэн хүнд суртал, авлига эдгээр нөхөдтэй ямар нэг сэжмээр холбоотой гэсэн хардлага байгаа аж.

 

сонин mn

сонин mn

 

Тодруулбал тэд шинээр ашиглалтад орох орон сууцыг хүлээж авах, зөвшөөрөл олгох эрх бүхий улсын комиссын бүрэлдэхүүнд багтаж араасаа хөөцөлдүүлдэг, хүнд суртал үзүүлдэг байж болзошгүй гэнэ.

 

Бүтэн сар жилээр хүртэл ямар нэг шийдвэр, гарын үсэг зуралгүй ор сураггүй алга болсон жишээ ч бий гэх. Хурга ишигтэй хөөцөлдөж хүн болсон бизнесмэнүүд хурган дарга нарыг сураглаастай, эрээстэй. Үүнийг л “Гарын үсэгний бизнес” гэх болов уу ч гэмээр.

Өмнө нь Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналт зохицуулалтын газрын барилга байгууламжийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Жүгмэддорж барилга хүлээн авах улсын комисст ажиллаж байхдаа авлига албан тушаалын хэргээр АТГ шалгагдаж, улмаар шүүхээс ял авсан байдаг.  Эх сурвалжийн өгүүлж буйгаар авилга хээл хахуультай тэмцэж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит дэлбэлэлтээ Улаанбаатар хот орчмоос эхлүүлэхээр шийдсэн гэнэ. Өөрөөр хэлбэл дээрх мэт хотын захиргааны авилгачид удахгүй зөөсөн, нуусантайгаа ил болж магадгүй гэсэн үг.

 

С.Сарнай

sonin.mn