Д.Сарангэрэлийн шуналаас болж НАМЭХ-ы их хурлын төлөөлөгчид хоёр талцаад байна
2023/01/30
МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болж байна. Энэ Их хурлаар тус холбооныхон дүрмээ шинэчлэн баталж, нэрээ сольж, Ерөнхийлөгчөө ч дахин сонгох асуудлыг хэлэлцэх ёстой байсан ч Д.Сарангэрэл гэгч эрх танхил, зоргоороо хатагтай Нийгмийн Ардчилал, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгчийн ажлаа өгөхгүй хэмээн зүтгэснээс үүдэн хуралд оролцогчид хоёр хуваагдахдаа тулжээ. Д.Сарангэрэлийн хувьд 2019 оноос МАН-ын дэргэдэх дэргэдэх Нийгмийн Ардчилал, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Үүнээс хойш УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайдаар ажилласан.
Дөрвөн жилийн дотор гурван сайдын суудалд сууж үзсэн Д.Сарангэрэл хатагтай харамсалтай нь очсон салбар бүртээ элдэв асуудал дагуулсаар ирсэнд тус намын эмэгтэйчүүд дургүйцэж байгаа.
Жишээлбэл, Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхад түүний орлого 2020 онд огцом өсөж, 1.3 тэрбум, 2021 онд 3.1 тэрбум болж, бүртгэгдсэн. Д.Сарангэрэл төрсөн хүүгээ Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргаар томилуулсан. Мөн Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга нь тус яамны 38 орчим тэрбум төгрөгийн тендер шалгаруулах эрхийг Х.Улам-Өрнөхийн удирддаг газар руу шилжүүлсэн зэрэг олон ноцтой баримт дэлгэгдэж байв. Мөн Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар ажиллаж байхдаа олон хүнийг үндэслэлгүйгээр ажлаас халсан хэмээн багагүй хэл ам таталж байсан.
Хамгийн сүүлд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар томилогдсныхоо дараа “улны айл” гэдэг нэр гаргаж ирж, бусдыг нийгмийн гарал, амьдралын түвшингээр ялгаварлан гадуурхсан, Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр Ерөнхий сайд захирамж гарган түүнийг огцруулж байв.
Гэвч Д.Сарангэрэл энэ удаа ямар ч аргаар хамаагүй Нийгмийн Ардчилал, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгчөөр үлдэх гэж санаархаж байна. Тус холбооны ээлжит бус Их хурал гэнэт зарлагдсан, мандат шударга бусаар олгогдсон, Д.Сарангэрэл өөрийнхөө хүмүүсээр Их хурлыг дүүргэсэн гэдэг хэл ам гарч эхэллээ.
Д.Дандархүү
sonin.mn
Бат инженер · 2023/01/30
Сонгочих л доо Хэн ч байсан ялгаа юун
Зочин · 2023/01/30
энэ аниад манай улс тийм их өртэй юм уу
Зочин · 2023/01/30
Гарц нь параламентаа 2 тахимтай болгож доод танхим одоогийн 76 байнгын ажиллагаатай дээд танхим нь жилд 1 удаа цуглаж эцсийн шийдвэр гаргадаг энэ хүмүүс сум суурин бүрээс оролцдог болчихвол улс хөгжинө Энэ л үед хариуцлага тооцно