Тулгар төр байгуулагдсаны 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг Ардчилсан нам гишүүд, дэмжигчдийн хамт тэмдэглэж байна. Наадамд УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Б.Бейсен, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, УИХ-ын гишүүн Н.Ганибал, УИХ-ын гишүүн Д.Ганбат, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар болон АН-ын гишүүд оролцож байгаа аж.

 

сонин mn

 

 

 

сонин mn

Ардчилсан намын Үндэсний их баяр наадмыг нээж Ардчилсан намын дарга Л.Гантөмөр үг хэлэхдээ: "Ард түмэн наадмаа, Монгол соёлоо маш их хайрладаг. Яг үүн шиг ирэх жилийн наадмын үзүүр түрүүнд ардчиллынхан цэнхэр зодог шуудагтайгаа гарч ирнэ ээ. АН ирэх жил түрүүлэх болно оо гэдгийг та бүхэндээ хэлье ээ. Ирэх жил Монголын том наадам болно. Монголын том уралдаан болно. Тэр сонгуульд АН магнайндаа тоосгүй төрүүлэхийн ерөөл өргөе. Монголын өвөг дээдэс бидэнд хишгээ хүртээнэ ээ." гэв.

 

сонин mn

 

Мөн энэ үеэр Ардчилсан намын дээд шагнал "Чингисийн одон"-оор УИХ-ын гишүүн Буланы Бейсен шагнагдсан юм.

 

сонин mn