УРАН: Монгол Улс жилдээ 95.5 сая ам.долларын татварын орлого төвлөрүүлэхээр тооцоолжээ
2023/10/16
-Монгол Улсад жилдээ 95.5 сая ам.доллар, нийтдээ 3.2 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрүүлэхээр тооцоолжээ-
Бүгд Найрамдах Франц Улсад Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх айлчлал хийгээд ирсэн билээ. Энэхүү айлчлалын үеэр ураны төслийн хэлэлцээрт нааштай хариутай ирсэн гэв.
Монгол Улсын Засгийн газар болон "Орано майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд Франц улсад гарын үсэг зуржээ. Орано компани Монголд олон жил ажиллаж, Дорноговь аймгийн Зөөвч-Овоо уурхайгаас ураны шар нунтаг байгааг олж илрүүлсэн. Уг уурхайгаас ураны шар нунтгийг гаргахын тулд нэмэлт 1.2 ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэрээний тухай ярьж байгаа юм. Гэрээ эцэслэн шийдэгдээгүй.
Харин хэлэлцээрийн явцад гэрээнд тусгах ерөнхий нөхцөлүүд дээр ойлголцсон зүйлүүдээ Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр баталгаажууллаа. Төслөөс Монгол Улсад жилдээ 95.5 сая ам.доллар, нийтдээ 3.2 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрүүлэхээр тооцоолжээ. Тус төслийн хувьд бэлтгэлээ хангах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нөхөн сэргээх үндсэн гурван үе шатаас бүрдэх бөгөөд 47 жил үргэлжилнэ. 2024-2027 онд 3 жилийн туршид бэлтгэл ажлыг хангаж, 2028-2060 онд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлнэ. Нөхөн сэргээх ажил нь 2061-2070 онуудын хооронд 9 жил жил үргэлжлэхээр төлөвлөсөн байна.
-Эдийн засагт үзүүлэх үр нөлөө-
"Өмнөх гэрээнд буюу 34%-ийг эзэмшиж байгаа боловч их өрөнд орсон, ноогдол ашгаа хэзээ авах нь тодорхойгүй, зардал өсөж байгаа учир нэлээдгүй хойшилсон, АМНАТ-ын төлбөр тогтмол 5%-аар төлдөг ч 2.2 тэрбум ам.долларын борлуулалт хийж байгаа төслөөс 100 сая ам.долларын АМНАТ-ын төлбөр авдаг гэх шүүмжлэл их гарч байгаа. Уг алдааг хөрөнгө оруулалтын хоёр дахь төсөлд давтахгүй гэж үзсэн учир өсөн нэмэгдэх АМНАТ-ын төлбөрийг авахаар Орано компанитай тохирч байна. Өөрөөр хэлбэл АМНАТ 10%-аас эхэлж буй. Үйл ажиллагаа зардал мөнгөний асуудалд оролцохгүй, ашигтай ашиггүйгээс үл хамааран жил бүр ногдол ашгаа хүртэх нөхцөлөөр гэрээний төсөл хийгдэж байна.
Оюутолгой төсөлтэй харьцуулахад Орано компанитай хийх гэрээний төсөл бага, жилдээ 400 сая орчим ам.долларын борлуулалттай. Оюутолгой компани жилд 2.2 тэрбум ам.долларын борлуулалттай байдаг. Жилдээ 50 сая орчим долларыг зөвхөн АМНАТ-д төлөгдөнө. Одоогийн мөрдөгдөж буй татвараас энэ төсөлд илүү хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэхгүй байх нөхцөл тохирч байгаа юм" хэмээн Протоколыг Монголын талаас баталсан "Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт онцлов.
-Францууд Монголд илрүүлсэн ураны ордын ашиглалтын лицензийг 16 жил хүлээж буй-
Францдаа төдийгүй дэлхийд уран олборлолтоор тэргүүлдэг, 70 гаруй жилийн туршлагатай “Орано”, монголчуудын “Арева” нэрээр илүү сайн мэднэ. Дэлхийд уран олборлолтоороо тэргүүлдэг гурван компанийн нэг нь “Орано”. Тус компани Нигер, Канад, Казахстанд ураны олборлолт явуулдаг, ураны таван уурхайтай. Бадрах Энержи ХХК-ийн 66 хувийг Францын Орано групп, 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг. 1997 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн тус компани 2006 онд долоо мянга гаруй тоннын нөөцтэй Дулаан Уул, 2010 онд 93 мянга гаруй тоннын нөөцтэй Зөөвч-Овоо гэх ураны ордыг нээн илрүүлсэн. Манай улсын нийт ураны нөөц 200 орчим мянган тонн байдаг бол Бадрах Энержи ХХК нь Монгол Улсын ураны нөөцийн 50 хувийг эзэмшиж байна. Ийнхүү 25 жилийн хугацаанд хүчин чармайлт гаргасны эцэст Бадрах Энержи ХХК нь Зөөвч-Овоо ордоос тогтвортой олборлолт хийх хөрөнгө оруулалтыг хийх хүсэлтээ Засгийн газарт өгсөн байдаг. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газраас болон Франц улсын Засгийн газар тус бүр ажлын хэсэг байгуулж, Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулж ийнхүү төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд гарын үсэг зурсан нь энэ юм.
-Уран олборлох нь хэр аюултай вэ-
Бадрах-Энержи ХХК-ийн 34 хувийг эзэмшдэг Мон-Атом ХХК (Засгийн газар)-ийн гүйцэтгэх захирал Д.Далайжаргалын тайлбарласнаар бидний олборлох гэж буй шар нунтаг нь ямар ч хор хөнөөлгүй хэмээн онцолсон юм. Тодруулбал, олборлох гэж буй шар нунтаг нь атомын цахилгаан станцад хэрэглэдэг анхан шатны түүхий эд аж. Энэхүү түүхий эдийг атомын цахилгаан станцтай улс авч боловсруулан станцдаа хэрэглэсэн тохиолдолд дараагийн асуудал яригдах юм байна. Манай улсад атомын цахилгаан станц байхгүй, атомын бөмбөг байхгүй. Өөрөөр хэлбэл, уранаа хэрэглэж чадахгүй, зарж л чадна гэсэн үг юм.
Үүнээс гадна экспортлох ураныхаа хог хаягдлыг манай улсад булшлах уу гэдэг асуулт хариулт нэхдэг. Мөн маш аюултай хэмээж нэлээдгүй иргэдийн эсэргүүцэлтэй тулж байгаа. “Дорнод аймгийн Мардайд оросууд уран олборлож байхад мал нь зүгээр байснаа Дорноговийн Улаанбадрахад хайгуул туршилт хийхэд мал нь өвчлөөд байдаг нь сонин” гэж нийтлэлч Б.Цэнддоо ч дурдсан байдаг. Үүнээс дүгнэхэд, маш сайн судалгаа, мэдлэгтэй болохыг шаардаж буй юм.
Тэгвэл олон улсын эрх зүйгээрээ ураныг ашигласан газар нь хог хаягдлаа булшлах асуудлыг хариуцдаг юм байна. 2024-2027 онд 3 жилийн туршид бэлтгэл ажлыг хангаж, 2028-2060 онд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлнэ. Нөхөн сэргээх ажил нь 2061-2070 онуудын хооронд 9 жил жил үргэлжлэхээр төлөвлөжээ.
Мөн орон нутгийн хөгжилд зориулж жилд нэг сая ам.доллароос доошгүй хэмжээний хөрөнгө оруулалтыг хийх, нийт ажилтнуудын 30-аас доошгүй хувийг орон нутгаас авч ажиллуулах зэрэг нөхцөлүүд бий аж. Байгаль орчны хувьд Орано компанийн ашиглаж буй технологи нь усыг бага, дахин ашигладаг, хүхрийн хүчлийн хяналтыг өндөр түвшинд хийдэг гэв.
Зочин · 2023/10/16
uran uhsan uls bayjdaguu ugui yu gedgiig Nigert ochood har tiim boloh geed bgaa yumuu haishaa yum be
Зочин · 2023/10/16
uranaas oor uhah yum alga uu uaran uhval mongol uls baihgui bolno doo malnuudaa eh delhii baigali usaa horduulchihaad haana amidrah geed bgaa malnuud ve ta nar
Зочин · 2023/10/16
SHAALGN80955877
бат · 2023/10/16
Энэ өвөрмөгц орд бид нүүрс зөөгөөгүй аюулгүйн талаас нь сайн анраарууштай эх орноо цацраг идэвхт бодисоор хордуулчихгүй юмсан
Зочин · 2023/10/16
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2023/10/16
S AWN80955877