Я.Батсуурь: "Цагаан хад"-нд хятадууд л ашиг хийдэг, хаах хэрэгтэй
2023/12/19
Нүүрсний хулгайн асуудлаарх нээлттэй сонсгол эхэлж, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаа, үнэ тогтоолтын талаар шинжээчийн дүгнэлтийг сонсож, гэрчүүдээс мэдээлэл авч байна.
Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан Түр хорооны дарга Б.Энхбаяр: Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ-өөс тогтоосон үнийг хамгийн доод аргачлалаар бодоход байгуулсан гэрээний борлуулалтын үнэ 826 сая ам.доллараар бага тогтоосныг шинжээч тогтоож байна. Энэ бол алдагдсан боломж.
Эрдэнэс тавантолгойн уурхайгаас Цагаан хадны талбай хүртэлх 230 км зайд тонн тутамдаа 10-14.2 ам.долларын тээврийн зардал гаргадаг. Харин Цагаан хаднаас Гашуунсухайт боомт хүртэлх 20 км замын тээврийн зардал нь 28-121 ам.доллар байна. Эндээс нүүрсний хулгай Цагаан хаднаас Гашуунсухайт боомт хүртэлх тээврийн зардлыг огцом нэмэгдүүлэх байдлаар үнийн зөрүүн дээр явагддаг схем харагдаж байна. Энэ тооцоолол хийгдээгүй зөвхөн борлуулалтын гэрээнд хийгдсэн зөрүүнээс 826 сая ам.доллараар үнийн зөрүү гарсныг шинжээч танилцууллаа.
2021-2015 онд Чайлко гэрээний үнэ тогтоох аргачлалаар явсан буюу ТУЗ-өөс тогтоосон аргачлалгүй явж иржээ. 2015 онд хүртэл үнийг яаж тогтоож байв? 2015 он хүртэл Ганц боомтын үнэ 60-100 орчим $-ын үнэтэй байсан бол Эрдэнэс Тавантолгойн гэрээний үнэ 30-50$-т хэлбэлзэж байсан байна. Ямар нэг үнэ тогтоох аргачлалгүйгээр, үлэмж бага үнээр явж байсан вэ?
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн дарга асан Ч.Сайнбилэг: Би 2013.08 дугаар сард Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн дарга болсон. 2013.09 сард толгой компани Эрдэнэс Монгол компанийн ТУЗ-ийн дарга болсон. Намайг ажиллаж байх үед уурхайн үйл ажиллагаа хүнд байдалд байсан. Олборлогч компани нь ажлаа хаяад зогсчихсон, хилээр гарсан ганц нэг машин нүүрс нь Чайлкогийн өрөнд явдаг. Мөнгө орж ирэхгүй, компанийн үйл ажиллагаа зогссон байдалтай байсан.
Хамгийн хүнд нь Чайлко компанийн өрийг төлөх асуудал байсан. 2012 онд Чайлко компаниас 300 гаруй сая $ зээлж авч, Хүний хөгжилд санд төвлөрүүлж, халамж болгон тараасан. Зөвхөн зүүн цанхийн нүүрсээр төлөх нөхцөлтэйгээр. Тэндээс гарсан нүүрс бүхэн өрөнд явдаг. Гэтэл тэрийг олборлох "TTJVCO" компани ажлаа хийдэггүй. Маш өндөр үнээр ажилладаг, дампуу компани байсан.
ТУЗ компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй. Тиймээс ямар компанитай хэдээр гэрээ хийж, нүүрс өгч авч байгааг мэдэхгүй. Гүйцэтгэх удирдлагууд мэднэ.
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь: Би 2012.10 дугаар сард энэ ажилд томилогдсон. Тэр үед Зүүн Цанхийн уурхай ганцаараа ажилладаг, олборлосон нүүрсийг 100 хувь Чайлкогийн өрөнд төлөх гэрээтэй байсан. Ийм маягаар жил гаруй ажилласан.
Чайлко нүүрс авах гэрээний үнийг сар бүр тодорхойлдог байсан. Хятадын нүүрсний гол биржүүдийн индексийн дагуу өсвөл өсөж, унавал унана. Харамсалтай нь тогтмол үнэж, 2012.12 сард 70$ байсан нүүрсний үнэ жилийн дараа 20 гаруй $ болж байсан.
Цагаан хад хүртэлх уртын тээврийн үнэ 20$-т багтдаг байсан. Ганцмодноос цааш ачих богинын тээвэр нь 10$-т багтдаг байсан. Сүүлд яагаад ингэж өссөнийг би мэдэхгүй.
Бидний зүгээс Хятадын талын үнийг өндөр гэж шахаад болохгүй болохоор нь Засгийн газартай яриад Цагаан хадыг хаалгасан. Шууд уурхайгаас ачиж, нэгдсэн нэг тээврээр Ганц мод боомтод буулгаж, маш их зардал хэмнэсэн. Цагаан хадыг хаахад хятадууд, Баяннуурынхан маш хүчтэй эсэргүүцсэн. Намайг ажлаа өгсний дараа хэдэн км очер үүсгэж, Монголын нүүрсийг гаргахгүй байж байгаад Цагаан хадыг буцааж нээлгэсэн. Хятадын талын дарамтаар нээсэн.
Цагаан хаданд их алдагдал хүлээдэг, байгаль орчин асар их бохирддог. Тэнд нүүрс ачилт буулгалтын талбайтай Хятадын хэдэн компани л ашиг хийдэг. Би хувьдаа үүнийг хаах нь зүйтэй гэж боддог.
Зочин · 2023/12/19
44DSH SEKSYG ERD XUSNEER80O55877
Зочин · 2023/12/19
SEKSEER UILCHLEED80955877