ШИНЖЭЭЧ: "Тавантолгой Түлш" ХХК-ийн ТУЗ-ийн цалин урамшуулалд ₮1.1 тэрбумыг зарцуулжээ
2023/12/20
"Эрдэнэс Тавантолгой" ХК-аас "Тавантолгой түлш" ХХК-д олгосон санхүүжилтийг Хянан шалгах түр хорооны Шинжээч танилцууллаа.
Тэрбээр "Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор "Түүхий нүүрсний хэрэглээг хориглох тухай", Засгийн газрын хуралдааны 2018 оны 18 дугаар тэмдэглэлд "Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай", Эрдэнэс Монгол ХХК-ийн ТУЗ-ийн 2018 оны 23 дугаар тогтоолыг үндэслэн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий Тавантолгой Түлш ХХК-ийг үүсгэн байгуулсан байна.
Тус компанийн 51 хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХК, 39 хувийг Эрчим хүчний яам, 10 хувийг Төрийн өмчит бодлого зохицуулалтын газар эзэмшдэг. Энэ оны аравдугаар сарын байдлаар 2,700 ажилтай юм.
Тавантолгой Түлш ХХК нь 2023 оны гуравдугаар улирлын байдлаарх санхүүгийн тайлангаар нийт 413.3 тэрбум төгрөгийн хөрөнгө, 997.2 тэрбум төгрөгийн өр төлбөртэй, 583.9 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай ажиллаж байна.
Нийт өр төлбөрийн 96 хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлжээ. Мөн тус компани нь нийслэлийн гэр хорооллын иргэдийг сайжруулсан шахмал түлшээр хангадаг бөгөөд нэгж түлшийг алдагдалтай өртгөөр борлуулдаг.
"Эрдэнэс Тавантолгой" ХК нийт 15 гэрээний үндсэн дээр нэг их наяд төгрөгийн санхүүжилтийг "Тавантолгой Түлш" ХХК-д олгожээ.
"Тавантолгой Түлш" ХХК нь төлөвлөгөөнд тусгаагүй хэт үрэлгэн худалдан авалт хийх, худалдан авсан бараа материалын анхан шатны баримтын бүрдэл дутуу, харилцагчтай байгуулсан гэрээний хэрэгжилтийг дүгнэдэггүй зэрэг санхүүгийн зөрчил их байгаа нь компани алдагдалтай ажиллахад голлох нөлөөллийг үзүүлсэн хэмээн дүгнэж байна.
Мөн тус компанийн ТУЗ-ийн цалин урамшууллын зардалд 1.1 тэрбум төгрөгийг гаргасан байна. Үүнд 2018-2022 онд Ж.Батбаясгалан 64 сая төгрөгийн, 2018-2023 онд Л.Одхүү 124 сая төгрөгийн, 2018-2021 онд Л.Гүнбилэг 114 сая төгрөгийн, 2018-2021 онд С.Зоригт 80 сая төгрөгийн цалин урамшуулал авчээ" хэмээн ярив.
hh · 2023/12/20
пүрэвхүү чинь 3 нөхөрөөс салсан 2 хүүхэдтэй энэ зэргийн луйвар хийх юу ч биш, манай нутагын хэд хэдэн хүнтэй хөгшин залуу гэж голохгүй үсэрдэг хүүхэн дээ
Зочин · 2023/12/20
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
ggg · 2023/12/20
үе удамдаа арилахгүй хар нэр зүүж дээ пүрэвхүү бөгс бөөр хошуу амаа худалдаж авч дээ
KK · 2023/12/20
энэ пүрэвхүү хэнд балбуулж хэдэн төгрөг авсан бол нөхөр нь мэдэхгүй шааж бсан даа
Зочин · 2023/12/20
S XN80955877
КК · 2023/12/20
НЭЭХ УТАА ГЭЖ ХЭДХЭН НЭВТРҮҮЛЭГ ХИЙМЭР АЯДЧИХААД ХЭР ХЭМЖЭЭГЭЭ МЭДРЭЭД ДАЛД ОРСОН БИЗ
ОО · 2023/12/20
ЭНЭ ОДОО АМЬД УУ , СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАРААС ИЙМ ЮМ АРЧИГДААСАЙ
ХА ХА · 2023/12/20
ПҮРЭВХҮҮ ГЭЖ MЭДЛЭГ ГЭЖ НИМГЭН ЯРВАЙСАН ЧАДАХ ЮМ БАЙХГҮЙ ЧААВААС ЯАЖ НЭГ ЮМ ГОНГИНООД СЭТГҮҮЛЧ ХИЙЖ БАС МУУ ЮМАНДАА САЙН БӨГС БӨӨРӨӨРӨӨ МӨНГӨ ИДЭЖ СУРЧ ДЭЭ ӨӨР ЧААВААС ЧАДАХ ЮМГҮЙ ДЭЭ
Зочин · 2023/12/20
XUSNR UILCHLI80955877
Зочин · 2023/12/20
S AWN80955877
Зочин · 2023/12/20
Батбаясгалангуниг бас шуук тэгээд хотын удирдлагад яасан амь бөхтэй санжигнаж бнаа дарга л бол хулгайч гэж үнээн