УИХ-ын сүүлийн чуулганаараа нэлээдгүй хэд хэдэн хуулийг батлахаар болсон. Тухайлбал, Засгийн газраас Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьсан. Уг хуулийн төслийг засгийн газар яаралтай горимоор хэлэлцэн баталсан юм. Энэхүү хуулийг баталсан өдрөөс буюу дөрөвдүгээр сарын 24-нөөс эхлэн дагаж мөрдөж хэдийнээ эхэлсэн билээ.

Тэгвэл Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль, Хоршооны тухай хууль, Газрын тухай хуульд дараах нэмэлт өөрчлөлтүүдийг орууллаа.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтын “аж ахуйн нэгж, байгууллагад,” гэсний дараа “мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа таван га хүртэлх” гэж, 33.5 дахь хэсэгт “улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл” гэсний дараа “мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд, эсхүл” гэж тус тус нэмжээ.  Газрын тухай хуулийн энэхүү заалтыг Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон байна.

Хоршооны тухай хуулиас хэд хэдэн зүйлийг хасаж хүчингүйд тооцжээ. Хоршооны тухай хуулийн 36 дугаар зүйл. Хоршооны дарга нь Тэргүүлэгчдийн дарга байна. 36.2.Хоршооны дарга хоршооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна. 36.3.Хоршооны дарга Тэргүүлэгчдийн хуралдааныг даргалж, хуралдааны шийдвэрт гарын үсэг зурж баталгаажуулна. 36.4.Хоршоог төлөөлөх итгэмжлэлд хоршооны дарга гарын үсэг зурна. 36.5.Тэргүүлэгчдийн санал болгосноор хоршооны дарга нь гүйцэтгэх захирлыг томилж, түүнтэй гэрээ байгуулна. 36.6.Дундын хоршооны даргаар аль нэг гишүүн хоршоо болон хуулийн этгээдийн удирдлага давхар ажиллахыг хориглоно гэсэн энэ зүйлийг бүхэлд нь хүчингүйд тооцсон байна.

Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 9.1.4-д уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах  зорилгоор Засгийн газраас баталсан хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зорилгоор банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч урьдчилгаа төлбөр болон барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх хоршооны гишүүн малчинд урьдчилгаа, барьцаа хөрөнгийн 100 хүртэлх хувьд батлан даалт гаргах гэсэн заалтыг нэмжээ.  Энэхүү заалт нь мөн дээрх хууль хүчин төгөлдөр болсноор дагаж мөрдөгдөж эхэлжээ.

 

 

Холбоотой мэдээлэл:

Сонгуулийн өмнө төрөх "хуулиуд"

Сонгуулийн өмнө төрөх хууль: Цэцийн тухай хуульд орох өөрчлөлтүүд

Сонгуулийн өмнө төрөх хууль: Эцэслэгдэн батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн онцлох заалтуудтай танилц